Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
2014-03-06,02:30
Энд би өөрийн бодлоо бичье гэж бодлоо. Та бүхний бодолтой нийлж байж ч магад үгүй ч байж магад. Энэ бол зөвхөн миний бодол шүү гэдгийг анхаараарай.
Монголчууд нэг үеэ бодоход цахим сүжээгүй ажлаа явуулахад хэцүү болсон. Фэйсбүүк, Твиттер г.м олон сайтууд байна. Ихэвчлэн Фэйсбүүк дээр олон хүн байгаа байх. Зүгээр нэг маазарал дээр хүмүүс их LIKE дарж байх шиг харагддаг. Зарим нь үнэхээр хөдөлмөрөөрөө олон LIKE цуглуулж байхад зарим хүний хийсэн зүйлийг өөрийн мэт ашиглан олон LIKE цуглуулж байх жишээтэй.
Саяхан нэг зураг харлаа хүүхдээ хаяад явсан залуу бас хүүхдийнх нь зургийг хамт хийж дээр нь тэр хүүхдийн эхийнх нь бичсэн сэтгэгдэл байх шиг байсан. Тэрхүү мэдээлэл хэр үндэслэлтэйг ч мэдэхгүй хэн ч оруулсан юм бүү мэд. Тэгсэн хэрнээ хүмүүс уншчихаад энэ ямар зэвүүн баачка вэ гэж бодоод л өөрийнхөө найзуудтайгаа хуваалцаж байна. Үнэндээ тэр нь тэгсэн ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Хувийн амьдралаа олон нийтэж түгээж тухайн хүнийг адгийн шаар мэт харьцаж байгаа нь нөгөө хүний эрхийг бүдүүлгээр зөрчих нэг хэлбэр байх магадлалтай. Ж нь: Таны зургийг тавьчихсан хажууд нэг хүүхэд энэ хүн хүүхдээ хаяад зугатаасан адгийн шаар, нохойноос ч долоон доор амьтан гээд биччихсэн Фэйсбүүкээр нэг тархаж байвал танд ямар санагдах уу? Бодоод үзээрэй. Зөв мэдээллийг үндэс, ул суурьтай тарааж байвал зүгээр юм шиг санагддаг.
Ер нь цахим сүлжээгээр үнэн ч юм шиг худал мэдээлэл, худал ч юм шиг үнэн мэдээлэл ихээр цацагдаж байгаагаас Үнэн ч юм шиг худал мэдээлэлд хүмүүс төөрсөөр.....

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Алмас хэзээ бичсэн: 01:46, 2014-03-07 | |