Флаш, МР3, МР4, iPod-ын хэрэглээ
Эдүгээ монголчуудын хувьд floppy буюу хатуу диск нэгэнт хэрэглээнээс хальж флаш болон МР3, МР4, iPod-ын эрин үе эхэлж байна. Тэгвэл эдгээр төхөөрөмжүүд хоорондоо ямар ялгаатай, хамгийн сүүлийн үеийн загварууд нь ямар хүчин чадал, боломжуудтай, хэдэн төгрөгөөр хаана худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Мөн флаш диск, mp3, mp4 тоглуулагч, Portable multimedia player, FM transmitter, TV box зэрэг шинэ технологийн бүтээгдэхүүнүүдийг цаг тухайд нь хэрэглэж, амьдран буй ертөнцөөсөө бүү хоцроорой хэмээн зөвлөж байна.
ФЛАШИЙН ТАЛААР ЦӨӨН ХЭДЭН ҮГ
Анх 1998 онд Израйлийн “M-Systems Flash Pioneers” корпорацийн захирал Dov Moran флаш санах ой бүхий ашиглах, зөөвөрлөхөд хялбар төхөөрөмж зохион бүтээжээ. Флаш санах ой буюу flash memory нь нэмэлт төхөөрөмж шаардлагагүйгээр олон дахин мэдээлэл хуулж бичихэд зориулагдсан байдгаараа бусад төрлийн санах ойноос ялгаатай юм байна.
Мөн флаш дискийг Windows 98–ийн дараа гарсан бүх үйлдлийн системд ямар нэгэн нэмэлт програм хэрэглэхгүйгээр ашиглах боломжтой, компьютерийн USB портод залгадаг. Харин Windows 95, болон Windows 98-д зориулсан тусга жижиг програм байдаг. Дискний мэдээлэл унших болон бичих хурд нь нэмэгдсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар унших хурд 60Mbyte/sбуюу 1 секундэд 60MB, бичих хурд нь 35Mbyte/s буюу 1 секундэд 35MB гэсэн үзүүлэлтэд хүрээд байна. Мэдээллийг 10 жил хүртэл хугацаанд хадгалдаг чанараараа хол давуу юм.
ЗОРИУЛАЛТ
Дискийг зөвхөн мэдээлэл хадгалах төдийгүй хамгаалалттай компьютерт нэвтрэх түлхүүр болгон ашиглаж байна. Мэдээллийн эрин гэгдээд байгаа өнөө үед дискэн дээрх мэдээллийн аюулгүй байдалд тун их анхаарах болж янз бүрийн хамгаалттайгаар үйлдвэрлэж байна. Диск рүүгээ ороход нууц үг шаардахын зэрэгцээ зөвхөн эзэмшигчийн хурууны хээг таниж ажилладаг зэрэг давуу талууд бий болсон ба ийм дискийг хулгайд алдсан нь ч мэдээллээ алдана гэж айх хэрэггүй болжээ.
ХАМГИЙН ХАМГИЙН…
Хамгийн жижиг бөгөөд их багтаамжтай флаш дискийг Kingmax корпораци үйлдвэрлээд байна. Энэ нь USB 2.0 оролттой, урт нь 34 мм, өргөнөөрөө 12.4 мм, зузаанаараа 2.2 мм, багтаамж нь 2 GB–ын флаш юм байна. Мөн хагас дамжуулагч үйлдвэрлэгчид дискний багтаамжийг нэмэгдүүлж, үнийг бууруулах арга зам хайсаар байна. Одоогийн байдлаар хамгийн их багтаамжтай буюу 64 GB-ын флаш дискийг “Kangaroo” корпораци үйлдвэрлэжээ.
MP3 ТОГЛУУЛАГЧ
Энэ нь флаш санах ойтой, USB холболттой тул флаш дискний адил хэрэглэгдэхээс гадна дуу сонсож, видео бичлэг үзэхэд ашиглаж болно. Санах ойн багтаамжаас хамаарч тодорхой тооны дуу, клипийг USB залгуурыг тусламжтайгаар компьютерээс хуулж аван, батарейг цэнэглэн ашиглана. Зарим үед төхөөрөмж өөртөө цэнэглэдэг батарейтэй байдаг ба тэдгээрийг адапторын тусламжтайгаар тогонд залгаж цэнэглэдэг байна. Харин зарим нь шууд цэнэглэдэг батарейгаар ажилладаг. Сүүлийн үед компьютерээс дуу, клип хуулж байх үедээ USB-р дамжуулан цэнэглэдэг болоод байна.
MP3 тоглуулагч нь анх үйлдвэрлэгдэхдээ дэлгэцгүй, зөвхөн дуу сонсох зориулалттай гарч байсан бол одоо өнгөт дэлгэцтэй FM хүлээн авагч, дуу бичигч, FM-ээс дуу бичигч, утасны дэвтэр, толь-бичиг, календарь, тэмдэглэлийн дэвтэр, 16 хэлний сонголттой, чанга яригчтай зэрэг үзүүлэлтүүд нэмэгджээ. Загвар хийцийн хувьд ч янз бүрээр өөрчлөгдөж, боловсронгуй болсоор байна.
Жишээ нь, дан чихэвч MP3 тоглуулагч байна. Ингээд манайд худалдаалагдаж байгаа МР3-ын талаарх товч мэдээллийг хүргэе. Тухайлбал, чихэвч хэлбэрийн AF_HEAD загварын МР3 нь MP1/MP2/MP3/WMA/WAV/ASF/WMV файл уншихаас гадна USB холболттой, бvрэн цэнэгээрээ 6 цаг ажиллана. Мөн 3 цагийн дотор бүрэн цэнэглэгдэх боломжтой. Дууны 5 төрлийн тохируулагатай бөгөөд үүнийг энгийнээр тайлбаралавал таны сонсох дуунууд рок, поп, жааз, классик гэх мэт хэмнэлээр дуугарна гэсэн үг юм байна.
МР3-ЫН ӨРГӨН ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ ЗАГВАР
Сүүлийн үеийн загварт тооцогдох AF-Baby загвар гэхэд л MP3,WMA,WAV файл уншихаас гадна дэлгэц нь 2 өнгөтэй, FM-тэй, тэрхүү FM-ээс бичлэг хийх боломжтой, мөн утасны дэвтэртэй, автоматаар унтрах горимтой, USB холболттой зэргээрээ илт давуу ажээ. Автоматаар унтрах горим гэдэг нь та дуугаа сонсоогүй байх хугацаа тань 10 болон түүнээс дээш минут өнгөрсөн тохиолдолд өөрөө унтрах тохиргоог хэлж буй хэрэг юм.
Түүнчлэн AF-308C загварын МР3 тоглуулагч нь MP3, WMA файл унших ба дуу бичигчтэй, FM-тэй, бүрэн цэнэгтэй батерейгаар 8 цаг ажиллах боломжтой юм байна. Мөн та тохируулгуудыг 16 хэл дээр сонгож ашиглаж болох агаад Дуу бичигч нь тоглуулагчийнхаа багтаамжаас хамаарах агаад 256 mb багтаамжтай тохиолдолд 16 цагийн бичлэг хийнэ. Гэхдээ бичлэгийн чанараасаа хамаараад багтаамж нь ихсэх өргөн боломжтой юм.
нийтдээ
MP4 ТОГЛУУЛАГЧ
MP4 тоглуулагч нь видео дүрс үзэхэд зориулагдсан бөгөөд MP3 тоглуулагчийн дээр өгүүлсэн бүх онцлогуудыг агуулсан байдгаас гадна өндөр нягтралтай өнгөт дэлгэц, фото зураг авах болон видео бичлэг хийх камер, фото альбомтой, санах ойг өргөтгөх боломжтой зэргээрээ давуу талтай. Сүүлийн үед нэмэлт бяцхан төхөөрөмж холбон телевизийн нэвтрүүлэг хүлээн авах боломж бүрдсэн байна.
Монголд худалдаалагдаж буй МР4 тоглуулагчуудаас зарим нэгийг нь жишээ болгон тайлбарлая.
Тухайлбал, AF-703-2B загварын МР4 тоглуулагч нь MP3, WMA, WAV, PTA файл уншина, 65k pixels дэлгэцийн нягтралтай, нvvрийг нь солих боломжтой. Өөрөөр хэлбэл гар утасны корпус сольдог шиг та гадаад төрхнөөс нь уйдаад байвал солих боломжоор бүрэн хангагджээ. Мөн TXT төрлийн автоматаар унтрах горимтой, USB холболттой. Мөн JKI-503 загварын МР4 тоглуулагчийг танилцуулах нь зүйтэй байх. Энэ нь VMP3,WMA,WAV,SMV файл унших ба 1.5 инчийн CSTN өнгөт дэлгэцтэй, Line-in бичлэгийн горимтой,
Түүнчлэн хэлбэрийн хувьд бараг гар утас шиг учраас хүмүүс ихээр сонгож байгааг нийлүүлэгчид хэлж байсан. Эдгээрээс гадна JKI-507 загвар нь MP3/WMA/WMV/ASF/BMP/AMV файл унших агаад 1.5 инчийн 128*128pixel, 65K, CSTN өнгөт дэлгэцтэй, FM радиотой, дуу бичигч буюу бидний нэрлэж заншсанаар диктафонтой юм байна. Хураасан дуу бичлэгээ 3 төрлийн форматаар хувиргах боломжтой ба компьютерт хуулж, улмаар сонсох боломжтойгоороо онцлог юм. Мөн спикер буюу 2 гаралттай стерео чанга яригчтай,
IPod
iPod гэдэг нь “Apple” корпорацийн MP3, MP4 тоглуулагчийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд санах ой болон дэлгэцийн хэмжээ, дүрслэлийн чанар нь харьцангуй өндөр технологи байдаг. Ажиллах цагийн хувь ч илүү, бараг 20 хүртэл цаг ажиллах боломжтой. Цагийн хуваарь, сэрүүлэгтэйгээс гадна дараах нэмэлт боломжуудтай.
Тухайлбал, W-M132L загварын iPod нь MP3/WMA/MTV/AMV файл уншина. FM радиотой, дуу бичих, хураах, түүнийгээ компьютер руу шилжүүлэх, өөр бусад формат руу хөрвүүлэх боломжтой. Мөн 1.5 инч, 65k өнгөт дэлгэцтэй, бүрэн цэнэгтэй батерейгаар 7 цаг ажиллана. Та гар утсаараа авсан зургаа фото галерей болгодог шиг зориулалт ч мөн адил бий.
ХЭЛБЭР
Флаш дискийг үзэг, бугуйн цаг, түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт, жижиг тооны машин зэрэгт суурилуулсан байдаг. Түүнчлэн улс орон бүрт флашийг маш олон янзаар нэрлэдэг бөгөөд та бүхэнд хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр нэрсийг нь жагсаав.
Та дараах нэр төрийн флашуудаас сонголт хийх боломжтой. Бүгдээрээ монголд худалдаалагдаж байгаа ажээ.