Жиргээчид "Хараагүй хүүхдүүд"-ийн төлөө нэгэн дуугаар нэгдэнэ..
Бид UBTwestival-г зохион байгуулагчдийн хувьд энэ сонголтыг нээлттэй, шударга байдлаар явуулсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Бид 3 долоо хоногийн өмнөөс санхүүжилт хэрэгцээтэй байгаа сайн үйлсийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хувь хүн, байгууллагуудыг хүсэлтээ ирүүлэх уриалга гаргасны дагуу бидэнд 4 байгууллага хандсан. Тэдгээр нь @Edurelief, @Indigotuv, Lotus Children Centre, @Save_Infants гэсэн байгууллагууд байснаас бид урьд өмнө нь хийсэн ажлуудын үр дүн, нийгэм дэх чухал асуудлыг дэмжсэн байдал, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, санаачилга зэргийг харгалзан удаах нь буюу 100% Монгол залуусын дэмжлэгтэй Save Infants байгууллагын дээрх төслийг сонгосон болно.
"Save Infants- Эрүүл Үрс" нь дэлхийн олон оронд сурч ажиллаж буй залуус хүүхдийн төлөөх сайн үйлсийн нэгдэл бөгөөд тэд 2010 оны 1-р сараас эхлүүлэн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн онд тэд хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт амь нас нь хүнд байдалд байгаа нялх хүүхдүүдэд яаралтай хэрэгтэй байгаа эмнэлэгийн багаж төхөөрөмжийг хамтран авч хандивласнаар тэдгээр хүүхдүүдийн эдгэрэх боломжийг нэмэгдүүлсэн юм. Энэхүү хандивын үйл ажиллагаанд 10 гаруй улс орноос нийт 350 орчим залуус хамтарч нийтдээ $8077 цуглуулснаар хүүхдийн эмчилгээнд зориулан хяналтын монитор гурвыг хандивлахад зарцуулагджээ.
Дашрамд хэлэхэд UBTwestival-д хандаж хүсэлтээ ирүүлсэн байгууллагууддаа мөн байгууллага нэр дэвшүүлсэн жиргээчиддээ баярлалаа, та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье!