Автобусны буудал
2013-04-23,21:18
Өчигдөр сансарын зүг гэлдрэх гэж бараг 30 минут автобус хүлээсэн. 20 цагаас хойш автобусны тоо эрс багасаж автобусны буудал дээр автобус хүлээн нүдээ ширгэтэл харан зогсох хүмүүс их байсан. Би ч бас тэдний нэгэн адил автобус хүлээгээд л байлаа. Том оврын ойролцоо чиглэлийн автобус ирэнгүүт бөөн баяр болж байгаа юм даа. Хотын төвөөс бараг 2 -хон л автобус сансарын зүг явдаг ч 20 цагаас хойш 40 заримдаа 1 цагийн зайтай ирдэг болчихдог. Гэрийнхээ хажуугийн автобусны буудал дээр хүлээж хүлээж ирэхгүй болохоор нь Баянбүрдээс автобусанд суух гэж 10-д минут бас л хүлээв. Оройгоор Микро нь их болоод Том оврын автобус нь бараа нь харагдаад л өнгөрдөг юм байна лээ.
Монголд автобус 22 цаг хүртэл үйлчлэх ёстой байдаг ч яс юман дээрээ 21 цагаас хойш явж байгаа автобусыг харахаар их л баярын харцаар харсан зорчигдын царайг автобусны буудлаас зөндөөг харж болно. Зарим нь харин гунигтай. Учир нь тэд нарын явах чиглэл нь биш болохоор баярлуулан гомдоох гэгч л болжээ.
Өчигдөр нэг ийм л юм болох шив дээ. Аан тийн Баянбүрдээс нэг автобусанд суусан чинь тасалбар түгээгч нь дажгүй охин харагдангуут нь их өдөөд байсан хэхэ. Өгөөш өмхчих охин хайсан байртай л байсан. Яахав чадаж байгаа юманд арга үгүй шүү дээ.
Бас нэг гоочлох зүйл автобусны буудлын стандарт зарим газруудад бүр байхгүй. Хүмүүс овоорсон болохоор л автобусны буудал гэж бодохоор байсан. Энэ тал дээр дээгүүр идээд сууж байгаа гүзээтэй нөхдүүд юм бодох цаг нь болсон байх аа.
За нэг иймэрхүү л юм бичээд болгъё доо.

бичсэн: Энхмандах төрөл: |
(3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 733 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
@Уншихыг хоргилоно. Тийм ээ энэ талаар би мэдэж байгаа. Зүгээр л автобусны буудал дээр нэг иймэрхүү л байдалтай байгааг л өөрийн бодлоороо бичсэн юм аа.
Энхмандах хэзээ бичсэн: 13:26, 2013-04-23 | |
Уншихыг хориглоно
Тэр чинь автобусны буудлын асуудал биш байна. Нийтийн тээврийн компаниуд Рейс буюу эргэлтийн бодлого баримталдаг. Энэ нь нэг эргэлтэндээ төдөн төгрөг хийвэл боллоо гэдэг. Тэгэхээр орлогоо хийчихсэн хүн (жолооч болон кондуктор) яах вэ? Амарна гэж бодно. Тэгээд орой амардаг. Тэгэхээр тэр бодлого нь буруу
Зочин хэзээ бичсэн: 08:28, 2013-04-23 | |
хаха
Зочин хэзээ бичсэн: 08:17, 2013-04-23 | |