Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 137-р хуудас. | дараах >>

Сэтгэлийн төгөл - Ирээдүйн төгөл

2008-12-02,20:23


-     
Багаж дутаад байнаа, ээлжилж ажиллахаас өөр аргагүй.

-      Багш аа, дахиад багаж олоё л доо, бид ажилламаар байна. Зөндөө мод таримаар байна шүү дээ.

Эргэн тойрон охидын инээд, залуусын дуун, хүрзний хангинах, хувингаар ус цутгах чимээ сонсогдоно. Энэ бол асар хурдан хугацаанд цөлжилт явагдаж байгаа Булган аймгийн Баяннуур суманд мод тарихаар очсон 80 гаруй оюутнуудын ажиллаж буй талбай.

 
 “Эх орны баялаг болсон үнэт газар шороо минь”

Энэ үг их л сүржин юм шиг санагддаг байж. Гэтэл хоёр хоног нүхийг нь ухаж, суулгаж, усалж байж модоо тарьсны дараа газар шороо, байгаль гэдэг юутай ч зүйрлэшгүй үнэтэй баялаг болохыг ухаарч авав.

МУШУТИС-ын оюутнуудын “Миний клуб”, “Хөгжил клуб”, “Цахим Өртөө Холбоо” ТББ, “Сайн дурын үндэсний сүлжээ байгууллага”-ын залуус БНСУ-ын Иргэдийн Мэдээллийн Төв ТББ-ын “Ногоон Ази” хөдөлгөөний Монгол Улсад хэрэгжүүлж буй “Цөлжилтийн эсрэг мод тарих” төслийн энэ хавар тарих арван мянган моддын 2,110 модыг өөрсдийн сайн дураар ажиллаж суулгасан билээ. Хаа холын хүний нутгийнхан Монголын цөлжилтийг зогсоохын тул мод тарих хөрөнгөө гаргаад, хүмүүсээ илгээгээд, төсөл хэрэгжүүлж байхад Монголчууд бид гар хумхиад сууж болохгүй. Тийм ч учраас “Цахим Өртөө Холбоо” ТББ, Солонгос дахь Монгол Оюутнуудын Холбооны залуус мөн Солонгосын “Seven Stars” компани энэ ажлын санхүүжилтэнд мөнгө хандивлаж, гар бие оролцож, оюутан залуус хувиасаа зардлаа гарган ажиллацгаав.



Тэдэнд мод тарих, нүх ухах туршлага ер байхгүй ч гэсэн төслийн ажилтнуудын заасан зүйлсийг дор нь сурч аваад хүн бүр л хайртай дотно хүмүүсийнхээ төлөө мод суулгаж байлаа. “Сайхнаагийн мод”, “Цахимынхны төгөл”, “Цацаагийн мод” гээд л. Тэнд суулгасан мод бүр эзэнтэй, залуус түүндээ сэтгэлээ шингээн тарьж, “Заавал ургаарай. Би ирж усална” гэж хэлцгээнэ. Яг л амьд хүнтэй ярьж байгаа юм шиг.

Залуу үе ийнхүү эх орныхоо байгалийг аврахаар ажиллаж байна. Энэ бол их давалгааны ердөө л эхлэл нь. Өнөөдөр тарьсан нялх төгөл ой мод болохын тул хэдэн арав, зуун жил хэрэгтэй.

Харин, томчуудаа, та бүхэн ой моддыг огтолж, түймэрт шатаан устгаж, хөрсөн доорх алтыг нь авахаар үндсээр булга татан сүйтгэхээ хэзээ болих вэ?

 
Баяннуур, Булган
2008 оны 5 сарын 11

бичсэн: Энхмандах төрөл: Миний Клуб | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 949 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 137-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 949 удаа уншигдсан. Та миний блогийн 347010 зочин боллоо.Танд Баярлалаа.