Лаптопоо хэрхэн аюулгүй цэвэрлэх вэ?
2008-12-08,22:45
Өдөр тутам зөөврийн компьютераа тоосноос нь салгаж байх нь их ач холбогдолтой байдаг. Элдэв тоос буртаг, үс, тамхины үнс зэрэг нь компьютерт тань удаан хугацаагаар хадгалагдаж улмаар дэлгэц, сэнсний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Зарим тохиолдолд бүр оролт гаралтын хэсгийг ажиллагаагүй болгох нь ч бий. Тэгэхээр зөв цэвэрлэгээг хийнэ гэдэг лаптопын хэрэглээний хугацааг уртасгаж байгаа хэрэг юм
Алхам 1.
Тусгайлсан цэвэрлэх зөвлөмжүүдийг өөрийн лаптоп загварын үйлдвэрлэгчийн вебсайтаас хайх. Өөр өөр загварын зөөврийн компьютерт цэвэрлэх, хадгалах зөвлөмж нь өөр өөр байдаг.
Алхам 2.
Хөргөгч эд ангийн тоосыг үлээгүүрээр үлээлгэж арилгана. Завсар хоорндох тоосыг чих цэвэрлэгч хөвөнгөөр арчиж авна.

Үлээгүүр Чих цэвэрлэх хөвөн
Алхам 3.
Оролт гаралтын хэсгүүдийн доторхийг мөн чих цэвэрлэдэг хөвөнгөөр зөөлөн арчиж цэвэрлэнэ.
Алхам 4.
Эхлээд зөөврийн компьютераа унтраа. Унтраасны дараа дэлгэцэн дээрх элдэв толбо тоос илүү тодорч харагдах болно. Ингээд зөөлөн материалаар жигд арчиж тоос, толбыг арилгана.
Алхам 5.
Чих цэвэрлэх хөвөн эсвэл үлээгүүрээр зөөврийн компьютерийн гаранд тогтсон тоос шороог арилгана.
Зөвлөгөө:
- Амиак агуулсан болон хатуу найрлагатай цэвэрлэх бодисыг хэзээ ч хэрэглэхгүй байх
- Ариун цэврийн цаас болон салфеткаар зөөврийн компьютерийн дэлгэцийг хэзээ ч арчихгүй байх
- Зөөврийн компьютерийн гарнаас идэж уух хүнсний зүйлсийг хол байлгах
- Унтраалттай үед тоос дарахаас хамгаалах үүднээс нөмрөгөөр бүтээж тавьж байх