Диплом бичих заавар
2008-12-24,23:55
Ихэнх оюутнууд төгсөх дөхөөд ирэхээр диплом бичих шаардлагатай болдог. Зарим нэг оюутнууд нь төгсөхөөсөө жилийн өмнө дипломынхоо сэдвээ сонгоод бичих нь ч бий.
Тэгэхээр та бүхэнд хэрэг болох байх гэж диплом бичих заавар орууллаа. Та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна.
I. Удиртгал
Энэ заавар нь ШУТИС-ийн оюутнууд бакалаврын ба магистрын дипломын төсөл бичихэд зориулагдав. Энэ нь диплом төсөлд тавигдах үндсэн шаардлагууд, дипломын төслийн ерөнхий бүтэц, түүнийг бичих формат, ба диплом төслийн хамгаалалтад бэлтгэх гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Мөн загвар хавсралтууд хавсаргагдав.
Хэрвээ дипломын төсөл энэ зааврын дагуу бичигдээгүй бол хүлээн авагдахгүй.
II. Дипломын төсөлд тавигдах үндсэн шаардлагууд
2.1 Дипломын төслийн зорилго нь сурсан мэдлэгээ бататган гүнзгийрүүлж,
суралцаж буй чиглэлийн хүрээнд онол, практикийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэвэл зохих асуудлыг илрүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд чиглэнэ.
2.2 Дипломын төслийг сургууль профессорын багийн эрдэм шинжшлгээний ажлын чиглэл, байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудын захиалга, бакалавруудын саналыг үндэслэн сургуулийн захиралын тушаалаар баталсан сэдвээр хийж гүйцэтгэнэ.
2.3 Сэдвийг захиалагч байгууллага болон холбогдох профессорын багийн профессор, багш нартай зөвшөлцсөний үндсэн дээр бакалавр өөрөө сонгоно.
2.4 Бакалавр нь дипломын төслийг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулж, удирдагчаар зөвшөөрүүлэн, холбогдох профессорын багийн профессороор батлуулан ажиллана. / Төлөвлөгөөг Хавсралт И үз./
2.5 Дипломын төсөл нь сэдвийнхээ агуулгыг бүрэн хамарч, сэдвийнхээ хүрээнд өнөө үед тавигдаж буй онол, практикийн ач холбогдолтой, шинжилгээ судалгааны арга зүйд тулгуурлан судлан, шийдвэрлэж, зохих үр дүнд хүрсэн байна.
2.6 Диплом төсөлд шинжилгээ судалгааны болон загварчлалын аргуудыг өргөн хэрэглэж, зохих журмын дагуу компьютер дээр хийж гүйцэтгэсэн байвал зохино.
III. Дипломын төслийн бичлэгийн формат
3.1 Хувь:
Төсөл хоёр хувь байх ба нэг нь номын санд тавигдана. Дипломын төсөлд электрон хувилбарыг хавсаргана.
3.2 Хэл:
Дипломын төсөл нь Монгол хэл дээр бичигдэнэ. Хамгаалалт мөн Монгол хэлээр хийгдэнэ.
3.3 Дипломын төсөл бичих формат:
Фонтын төрөл - Times New Roman Mon
Фонтын хэмжээ -12
Дипломын төслийн бүх хэсэгт дээрх фонтын төрөл хэмжээг дагах ба бүлэг хэсгийн гарчигийг доогуур зураас болон налуу хэлбэрт бичиж болохгүй. Лазер болон бусад сайн чанарын принтерүүдийг ашиглан төслийг хэвлэнэ.
3.4 Цаас:
Сайн чанарын А4 хэмжээтэй, 80 g/m2, цагаан өнгөтэй, acid free ба ‘non-erasable’ төрлийн цаас хэрэглэнэ.
3.5 Зөв бичих ба найруулга:
Диплом төсөлд зөв бичгийн алдаа байж болохгүй. Найруулгын хувьд төгс байх ба өгүүлбэрүүд нь гүйцэт, утга төгс бичгийн хэлний үгнүүд ашиглан бичигдсэн байна.
3.6 Иш татах:
Ашигласан материалын жагсаалтад үзүүлсэнчлэн номыг дугаарласан ( [1] гэх мэт) дугаарыг тухайн материалаас ишлэл авсан хэсгийн төгсгөлд тавьж өгнө.
3.7 Хуудасны тохиргоо, мөр хоорондын зай:
Хуудасны ирмэгээс
Top-20мм; Bottom-40мм; Left-40мм; Right-25мм зайд текст бичигдэнэ. Мөр хоорондын зай one and a half spaced байна. Текст зөвхөн хуудасны нэг тал дээр бичигдэх ёстой. Бүх хуудас дугаарлагдсан байна. Гарчиг текстийн хооронд double spaced зай авна.
3.8 Хуудаслал:
Хуудасны доод ирмэгээс 15 мм зайтай төвд хуудасны дугаарыг байрлуулна. Нүүр хуудаснаас бусад бүх хуудсыг дугаарлана. Удиртгал хэсгийн хуудснуудыг жижиг Roman цифрээр (i,ii,iii,...), бусад хуудаснуудыг араб цифрээр (1,2,3,…) алгасахгүйгээр дараалуулан дугаарлана.
3.9 Хавтас:
Дипломын гадаргуун хатуу хавтсыг мэргэжилд оноосон өнгийн хулдаасан материалаар хавтсална.
Фонт төрөл: Times New Roman Mon
Фонт өнгө: Мэдээллийн Технолог: Хөх
Электроник хэмжил зүй: Цэнхэр
Радио холбоо: Улаан
Цахилгаан холбоо: Ногоон
(Хавтсан дээр бичигдэх бичлэг Алтлаг өнгөтэй байна.)
Нүүр хуудасыг бичих форматыг Хавсралт А үз.
Фонт хэмжээ:
Дипломын төслийн нэр - 20 хэмжээтэй том үсгээр бичигдэнэ.
Оюутны нэр - 16 Хэмжээтэй том үсгээр бичигдэнэ.
Дипломын нуруун форматыг Хавсралт Б үз.
Нуруун дээр бичигдэх Оюутны нэр, Дипломын сэдэв, Боловсролын зэрэг, Хураалгасан он зэргийг 14 хэмжээгээр нуруун дээд талаас доош чиглэлд бичнэ.
3.10 Фото зураг:
Дипломын төсөлд фото зураг хавсаргаж болно. Түүнийг цаасан дээр цавуугаар буюу скочоор нааж боллохгүй ба сканнердаж ашиглана. Фото зурагтай хуудас дугаарлагдсан байх ёстой.
3.11 Видео кассет:
хугацаа (минутаар)
дуутай, дуугүй
өнгөт, хар цагаан
кассетны өргөн: (жишээ нь: 19мм)
формат: (жишээ нь: NTSC, PAL, SECAM) тус тус бичигдсэн байна.
3.12 Диск:
үйлдлийн систем, хэмжээ тус тус бичигдсэн байна.
Анхаарах зүйлүүд:
Диплом төсөлд орсон бүх зураг, график, хүснэгтүүдэд нэр өгч хэсэг бүлэгт нь харгалзахаар дугаарлана. Зарим нэг текникийн нэр томьёонд тогтсон орчуулга байхгүй тохиолдолд англиар нь бичиж “Үгсийн түүвэр”-ийн хэсэгт тайлбарлаж бич. Ном, сурах бичиг, хэвлүүлсэн өгүүлэл, бакалавр, магистр ба докторын зэрэг хамгаалсан материал зэргээс хуулахыг хориглоно. Харин дээр дурьдсан материалуудаас санаа аваад түүнийг өөрийн үгээр илэрхийлэн бичих ёстой.
IV. Дипломын төслийн ерөнхий бүтэц
Дипломын төсөл нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Удиртгал хэсэг, Үндсэн хэсэг ба Төгсгөлийн хэсэг. Эдгээр хэсгүүд нь дэд хэсүүд болон бүлгүүдээс тогтоно.
4.1 Удиртгал хэсэг нь доорхи дэд хэсгүүдээс бүрдэнэ.
- Хоосон хуудас,
- Нүүр хуудас,
(Нүүр хуудсыг Хавсралт В- ын дагуу хийнэ. Энд төслийн нэр, зохиогчийн танилцуулга, ба төслийг хавсаргасан он сар байна. Энэ хуудас нь дугаарлагдахгүй.)
- (Зохиогчийн) Эрх хамгаалагдах хуудас,
(Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Г- ээс үз. Хуудас “i” гэж дугаарлагдана. )
- Мэдэгдэл
(Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Д- ээс үз. Хуудас “ii” гэж дугаарлагдана.)
- Талархал
(Хэрвээ хэн нэгэнд талархал илэрхийлэх шаардлагатай бол энэ хуудсанд бичнэ. Талархал нь уг төслийг бичихэд, судалгаа хийж асуудлыг шийдвэрэлэхэд тусалсан хүмүүст зориулагдсан байна. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 12 байна. Хуудас “iii” гэж дугаарлагдана. )
- Зориулалт
(Хэрвээ уг төсөл нь хэн нэгэнд зориулагдсан бол энэ хуудсанд бичнэ. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 12 байна. Хуудас “iv” гэж дугаарлагдана.)
- Тойм
(Тойм нь төслийн хураангуй хэлбэр ба энэ нь төсөлд дэвшүүлсэн асуудлууд, түүнийг хэрэгжүүлсэн арга замууд ба ерөнхий дүгнэлтээс бүрдэнэ. Тойм нь ойролцоогоор 300 үгнээс тогтоно. Хуудас “v” гэж дугаарлагдана.)
- Гарчиг
(Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Е- ээс үз. Хуудас “vi”-оос эхлэн дугаарлагдана.)
- Хүснэгтийн жагсаалт
(Энд төсөлд хамрагдсан бүх хүснэгтүүдийн нэр, харгалзах хуудасны дугаарын хамт жагсаалт хэлбэрт бичигдэнэ. Хуудас нь “Гарчиг” хуудсыг дугаарлаж дууссан дугаараас эхлэн жижиг Roman цифрээр дугаарлагдана. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Ж- ээс үз.)
- Зургийн жагсаалт
((Энд төсөлд хамрагдсан бүх зурагуудын нэр, харгалзах хуудасны дугаарын хамт жагсаалт хэлбэрт бичигдэнэ. Хуудас нь “Хүснэгтийн жагсаалт” хуудсыг дугаарлаж дууссан дугаараас эхлэн жижиг Roman цифрээр дугаарлагдана. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт З- ээс үз.)
- Төсөл боловсруулах төлөвлөгөө
(Хуудас нь “Зургийн жагсаалт” хуудсыг дугаарлаж дууссан дугаараас эхлэн жижиг Roman цифрээр дугаарлагдана. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт И- ээс үз.)
4.2 Үндсэн хэсэг нь доорхи бүлгүүдээс бүрдэнэ.
(Энэ хэсгээс эхлэн хуудас араб цифрээр дугаарлана.)
- Удиртгал
(Энэ хэсэгт төслийн ажлын сэдвийн сонголтын үндэслэл, ажлын зорилго, зорилтуудыг томьёолж, төслийн ажлын агуулга бүтцийг товч тодорхойлон, түүний дэвшилтэт шинэлэг тал, ач холбогдлыг тусгана. )
- Судалгааны арга зүй
(Судалгааны ажилд сонгон хэрэглэсэн арга зүйн талаар тодорхой тусган бичсэн байна. Ижил төстэй сэдвээр урьд өмнөх хүмүүсийн хийсэн ажил болон холбогдох онолын материалыг судлан , тухайн сэдвийн судлагдсан байдал өнөөгийн түвшинг энэ хэсэгт хамруулан бичнэ. )
- Хэрэгжүүлэх арга зам
(Өмнөх хэсэгт онол арга зүйн хүрээнд хийсэн судалгааг үндэслэн төслийн хүрээнд дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэх өөрийн аргыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлсэн үе шатуудыг энэ хэсэгт хамруулан бичнэ. Өөрөөр хэлбэл сонгосон аргад тулгуурлан хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын үр дүнг цэгцэлж тодорхой шийдэлд хүрсэн байна.)
- Өгөгдлийн анализ
(Төслийн ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх боломж, үүнээс гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлно. )
- Дүгнэлт
(Төслийн ажлын шийдэл болон үр дүнгээс тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байна. Мөн сэдвийн хүрээнд авч үзэж судалсан асуудлыг цаашид нэмэн боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудлууд, ба хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон тусгаж болно.)
4.3 Төгсгөлийн хэсэг нь доорхи дэд хэсгүүдээс бүрдэнэ.
(“Үндсэн хэсэг”- ийн дууссан дугаарыг үргэлжлүүлэн араб цифрээр дугаарлагдана.)
- Хавсралт
(Хавсралтад төслийн ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй нэмэлт материалыг хавсаргана. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 10 байна. Энэ нь Хавсралт А, Б, … гэх мэтээр нэрлэгдэнэ.)
- Ашигласан материалын жагсаалт
(Ашигласан ном, сэтгүүл, сурах бичиг ба web хуудасны жагсаалт байна. Бичих форматыг Хавсралт Ж, З- ээс үз. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 10 байна. Энэ хуудсыг бичих форматыг Хавсралт Ё- ээс үз.)
- Үгсийн түүвэр, тайлбар
(Төсөлд бичигдсэн нэр томьёололуудын тайлбарыг бичнэ. Бичих фонтын төрөл Times New Roman Mon, хэмжээ нь 10 байна.)
- Хоосон хуудас
V. Дипломын төслийн хамгаалалтад бэлтгэх
Дээрх зааврын дагуу төслийг бичиж дууссаны дараа хамгаалалтад бэлтгэнэ. Үүнд:
- Шүүмжлэгчид төслийн нэг хувийг өгч уншуулан шүүмж авна.
- Төслийн үр дүнг харуулах үзүүлэн материал бэлтгэнэ.
- Хамгаалалтад төслийн ажлаа амаар тайлагнахад бэлтгэнэ.
Жич: Үзүүлэн материал нь төслийн анхдагч санаа, дэвшүүлсэн асуудлууд, хэрэгжүүлсэн арга зам, ба дүгнэлтийг хамрана. Үүнд өөрийн хэлэх ёстой зүйлийг зөв логик дараалалтайгаар төлөвлөж бэлдсэн байна. Үзүүлэнг слайд хэлбэрээр эсвэл MS Power Point дээр presentation хэлбэрт бэлдэнэ.
VI. Хавсралтууд

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
мэрэгжил бүр нь өөр2 стандарттай байдаггүй юмуу
Зочин хэзээ бичсэн: 14:06, 2014-04-12 | |
byarlal sonirxoj vzii
doogii (зочин) хэзээ бичсэн: 01:17, 2014-03-19 | |
Хавсралт нь юу ч байж болно шдээ. Ямар материал, юу ашигласнаа л оруулж болно шд.
Энхмандах хэзээ бичсэн: 12:37, 2012-10-16 | |
hi
hawsraltuudiig ni yaj vzeh we? bolku bn....
naraa (зочин) хэзээ бичсэн: 12:32, 2012-10-16 | |
ангууч (зочин) хэзээ бичсэн: 21:52, 2011-12-14 | |
Би өөрөө ШУТИС-ийнх л даа.
Энхмандах хэзээ бичсэн: 15:42, 2010-08-09 | |
ene shutisiin umch shuu
Зочин хэзээ бичсэн: 08:27, 2010-08-09 | |
хэрэгтэй юм байна. баярлалаа
кики (зочин) хэзээ бичсэн: 23:56, 2010-01-13 | |
Сайн байна уу
Хавсралт нь ерөнхийдөө тухайн дидломныхоо сэдвийн дагуу нэмэлт материал хавсаргах юм л даа.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 20:56, 2009-01-27 | |
энэ их гоё болсон байна баярлалаааа. хавсралтыг нь харин олсонгүй хаана байгааг нь хэлж туслаач
Зочин хэзээ бичсэн: 20:38, 2009-01-27 | |
aldaa
shn sanagdlaa.heregtei yum bn
aldaa хэзээ бичсэн: 20:25, 2009-01-12 | |
zugeer yum bna
A (зочин) хэзээ бичсэн: 19:15, 2009-01-07 | |
I like it... sain news-tei yumaa and heregtei medeeleluud bna shd..
Thanks man
Thanks man
Oyumaa хэзээ бичсэн: 23:37, 2008-12-28 | |