Усны тухай анимаци
2009-03-08,17:26
Энэхүү усны бяцхан анимацийг сонирхоод үзээрэй. Маш хөөрхөн бөгөөд усны тухай энгийнээр хийсэн байнаа. Энэхүү бичлэгийг үзэхээр Ц.Дамдинсүрэн гуайн Зугаацахаар мордсон нь шүлгийг "Ус" хэсгийг санагдуулна.
"өндөр уулын оргилд
үүл манан тунарна.
өндөр түүний хавчлаас
түргэн мөрөн урсана.
өнөө бидний харахад
үүл манан, цас мөс
өнгөнд ялгавар олон ч
чанартаа ганцхан ус
хамаг амьтныг ундлах
тунгалаг хар ус.
халуун зуны цагт
сэрүүцүүлж өгдөг ус.
халдсан буртаг хирийг
арилгаж өгдөг ус.
ус шингэн боловч
мөс болон хатуурна.
ус хар боловч
цас болон цайрна.
ус хүнд боловч
уур болон дэгдэнэ.
ус шимгүй боловч
түмэн бодисыг тэжээнэ
цас мөс хайлж
бороо манан бууж
царгих ус болж
цаашаа хэлхээ нийлж
хоорондоо холбоо нэгдэж
цалгин долгих их
мөрөн болоод явчина.
улаан хадны ёроолоор
ногоон модны дундуур
урсаж байгаа мөрнийг
уулан дээрээс харахад
ургамал сайхан мод мэт
мөчирлөн салбарлан харагдана.
урт хөх могой мэт
мурилзан мушгиран үзэгдэнэ.
газрын өндөр орглоос
хөх усан могой гарч
гадаад их далайд
шунган орж наадахад
гадаад тэр далайгаас
цагаан үүлний луу гарч
газар дээгүүр дүүлж
усаар хүрхрэн наадна."