Ногоон Арал төсөл
Оюутнуудад, тэр дундаа ШУТИС-ийн оюутнуудад дуулгах таатай мэдээ байна. Сургуулийн орчин тань ногоон төгөл болох цаг удахгүй ирэх нь ээ!
МинийКлуб-аас энэ зун зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлуудын нэг нь “Ногоон төгөл” төсөл юм. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн ойр орчмын талбайг зүлэгжүүлж, моджуулах ажлыг хийх гэж байна. Ингэснээр ШУТИС-ийн оюутан, багш ажилчдын байгаль орчноо гэсэн сэтгэлгээний түвшинг дээшлүүлэх, бусад сургууль, албан байгууллагад үлгэр дуурайл болох гэх мэт олон эерэг талуудтай төсөл юм.
Төслийн нарийвчилсан төлөвлөгөө, дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжүүлэлтийн талаар цаашид цаг тухайд нь мэдээлэх болно. Хэрвээ санхүүгийн хандив, хүн хүчний оролцоогоор туслах хувь хүн, албан байгууллага байвал miniiclub гэсэн yahoo ID-аар шууд холбогдох эсвэл dolugen@gmail.com хаяг руу захидал бичнэ үү.
Төслийн танилцуулгыг үргэлжлүүлэн уншина уу.
- Хугацаа: 2009.04.09 – 2009.10.21-нд буюу 5 сарын турш
- Хаана: ШУТИС, түүний бүрэлдхүүн сургуулиуд
- Хэдэн мод: Нийт 1000 ш мод тарина
- Оролцох хүн: ШУТИС-ийн нийт багш, ажилчид, оюутнууд.
- Зохион байгуулагч: “Ногоон арал – ШУТИС” комисс.
- Хамтран зохион байгуулагч: “Ногоон арал – ШУТИС” комиссын гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, оюутны зөвлөл, МинийКлуб.
Зорилго
ШУТИС-ийн ойр орчмыг “ногоон бүс” болгох, оюутан – багш ажилчдын хувийн соёлыг дээшлүүлэх.
Зорилт
- Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн нийт 6 байрны 650 гаруй метр квадрат талбайд мод бут суулгаж, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
- Хот тохижилтын компани, ТББ, хувь хүмүүстэй хамтран Сургуулийн ойр орчмын талбайн цэцэрлэгжүүлэлтэнд хувийн санаачилга гарган оролцууах.
- 5 сарын “Хонхны баяр”-ыг сургуульдаа мод тарих өдөр болгон оюутан залуучуудын Экологийн мэдлэг боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх ажил зохиох.
Төлөвлөгөө
- Сургууль бүр өөрийн эзэмшлийн “НОГООН БҮС”-ийг тогтоож хар шороо, хөрсөөр хучиж оюутнуудын мод тарих ажилд бодит дэмжлэг үзүүлэх.
- Сургууль бүр өөрийн оюутнуудаас мод тарих хүсэлтэй оюутнуудын саналыг харгалзан сургуулийн орчин тохирох мод, бут сөөгийг холбогдох байгууллагуудаас авч бэлтгэх.
- Жил бүрийн хонхны баярыг “Мод тарих өдөр” албан ёсны өдөр болгож нийтийн аян зохион байгуулах. Жил бүр өмнө нь тариад ургуулж чадсан сургууль хамт олныг шагнах.
Хамрагдах сургуулиуд
Ямар учраас энэ газарт тарих болсон бэ?
“Мод тарьсан бол боллоо” гэдэг сэтгэлгээ бидэнд байдаг учир хавар мод тариад мартчихдаг. Гэтэл 1 мод дасан зохицож ургахад эхний жил 90 хоног, дараа нь 3 жил арчилгаа, тордлого хэрэгтэй. Эхний жил тарьсан модыг ШУТИС-д байдаг хүмүүстэй харьцуулбал 1 хүн мод тарих энэ ажилд 10 минут зарцуулбал ШУТИС, түүний бүрэлдэхүүн сургуулиуд 3 жилийн дотор “Ногоон арал” болох нь “дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”.
Бидний туршлага:
2007 оны хавар Булган аймгийн Баяннуур суманд 3000 мод тариад одоо 95% ургасан. Тарьсан моднуудаа нутгийн иргэдээр арчлуулж ургуулж байгаа.
Эх үүсвэр: http://miniiclub.com