Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 77-р хуудас. | дараах >>

Миний хамгийн дуртай шүлэг.

2009-09-23,16:02
Сүүлийн үед шүлэг их сонирхоод байгаа. Энэ доор бичсэн шүлэг Миний хамгийн унших дуртай шүлэг. 
 Зарим нэг эмэгтэй хүмүүс эрчүүдийг дарамтлах нь сүүлийн үед ихэссэн гэж би боддог. Тэр дарамталдаг хүмүүст зориулан орууллаа.

М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3065 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

уйлах уйлах миа зүрх өвдөх чөтгөр чөтгөр эргэлзэх эргэлзэх
maagii (зочин) хэзээ бичсэн: 22:10, 2012-02-08 | |
сайн
баярлах гуниглах ирмэх ярзайтал инээх тормолзох тэврэлт эргэлзэх үнсэлт миа гоё шүү баяртай байна улайх зүрх өвдөх smug ууртай гайхах cool санаа зовох whew! чөтгөр уйлах инээх хэлээ гаргах angel rolling on the floor raised eyebrow nerd алга ташилт sleepy dont tell anyone sick loser rolling eyes not talking
Зочин хэзээ бичсэн: 20:35, 2011-03-17 | |
bidnii durtai shuleg
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла тормолзох
tse (зочин) хэзээ бичсэн: 14:10, 2009-10-20 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 77-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 3065 удаа уншигдсан. Та миний блогийн 346991 зочин боллоо.Танд Баярлалаа.