Нийтийн тээврийнхний хуйвалдаан уу? эсвэл?
2009-12-01,21:51
Улаанбаатарт амьдран, суралцаж байгаа оюутнуудын 40000 гаруй нь сар бүр нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлэх билетийг авдаг.
МОХ, Нийтийн тээврийн газрын байгуулсан гэрээ дээр хөнгөлөлтийн билетийг авсан оюутан бүр өдөр, хугацаа хамаарахгүй үйлчлэх ёстой гэсэн байдаг ч орой 9 цагаас хойш үйлчилдэггүй. Ороод билетээ шалгуулахаар уурлаж, муухай харах нь элбэг. Зарим нь бүүр бухимдлаа оюутнуудад гаргадаг. Мөнгөө төлөөд явбал өдөөс инээж, сайхан аашилдаг. Энэ мэтээр оюутнуудыг хүн биш мэт харьцаж байна.
Мөн сүүлийн үед билетийг сарын сүүлийн өдөр эсвэл дараа сарын 1-нд олгодог болсон. Энэ нь нийтийн тээврийн газар олгоогүйгээс ингэж удаж байна гэдэг. Энэ сард ч Улаанбаатар даяараа 1-нд олгосон.
"Өнөө өглөө ямар гоё байваа. Нэг ч Визатай хүн байхгүй бүгд мөнгөө төлөөд..." гэж саяхан миний таньдаг хүн автобусанд явж байхдаа хальт сонсоод надад сонирхуулсан.
Түүнчлэн оюутны үнэмлэхийг шалгах эрхгүй гэдэг ч зарим автобус шаарддаг. Оюутны үнэмлэхгүй бол мөнгөө төлөөд яваарай ч гэх нь бий.
Энэ асуудлуудыг дээр удирдлагууд нь нэг тийш нь болгоосой. МОХ билетнээс мөнгө авсныхаа төлөө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид ч шаардах хэрэгтэй, эрхтэй.