Рашаан усаа магтахын учир
2010-03-22,13:38
-Дэлхийн усны өдөр-
Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хүнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгүй боловч
Түмэн бодисыг тэжээнэ...хэмээн эрдэмтэн зохиолч Ц Дамдинсүрэн гуай усны гайхамшгийн талаар далан жилийн тэртээ бичиж байжээ. Бидний амьдарч буй цэнхэр гаригийн түмэн бодис, мянган эрдэнэсийн дотроос хамгийн гайхамшигтай нь ус билээ.
Дэлхийн бөмбөрцгийг сансрын уудмаас харахад цэнхэртэж харагддагийн учир нь манай гаригийн дөрөвний гурвыг усан мандал бүрхдэгт байгаа юм. "Оломгүй далай Онгоцоо дүүрэн мэлтэлзэнэ" гэж Монголчууд дуулдаг даа. Оломгүй их далайн оволзож буй давлагаанаас нь энергийг нь аваад ашиглаж чаддагсан бол 100 сая киловатт эрчим хүч одоо ч тэнд бэлэн буй. Түүгээр барахгүй их далайн гүнд загас жараахайнаас эхлээд идэх хоол, эдлэх эрдэнэ бүгд байгаа. Бусад үнэт металлыг нь больё. Ганцхан алтыг нь л ялгаж авч чаддагсан бол манай гаригийн иргэн бүрт гурав гурван кг-ийг өгч хүрэлцэхээр нөөц гадаад их далайд байгаа гээд бод доо.
Нарны аймгийн бусад гаригуудаас зөвхөн манай дэлхийнхэн л "ус уух" хувьтай төрснийг судлаачид баталдаг. Энэ их ус л алтан нарны адил амьдралыг тэтгэх бас нэгэн шидтэн буюу.
Далай тэнгисийн их усны ачаар нарнаас ирэх их энерги, дэлхийн дотоодоос ялгарах дулаан саармагжиж бороо, цас болон бууж, байгаль дэлхий сэрүүсч байдаг бус уу. Хэрэв энэ их ус үгүй бол дэлхий маань зуухан дээр тавьсан усгүй тогоо мэт хоромхон зуур улайсан шатах бөлгөө. Ийм ч учраас эрдэмтэн судлаачид бусад гариг ертөнцөд амьдрал бий эсэхийг магадлахдаа юуны өмнө ус байгаа эсэхийг л гол шалгуур болгон авдаг.
Ус бол хорвоо дээрх хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхамшигт эрдэс.
Ц.Дамдинсүрэн гуайн шүлэглсэнчлэн ус шиг гурван биеэр зэрэгцэн оршдог тийм ид шидтэн энэ хорвоод үгүй ажээ. Бидний тэр болгон анзаардаггүй энэ чандмань эрдэнэд нууцлаг, эмзэг, бас сонин ааш араншин туйлын олон. Байгаль дээрх түмэн зүйлийн ургамал, амьтныг анхнаас нь ус бий болгож, тэдний амьдрах таатай орчныг ус өөрөө бүрдүүлдэг. Хүн та энэ дэлхийд мэндлэхдээ эхийн умайд анх усан дотор үүсэн бий болсноо үргэлж санаж явууштай.
Усанд нийлсэн өндгөн эс л уншигч таныг өдий зэрэгтэй хүн болгожээ.
Иймээс эхийн ачийг үргэлж санадаг шигээ усны ачийг бид бас мартах учиргүй. Бидний хүрээлэн буй орчинг усгүйгээр та төсөөлөх үү. Ой мод, ургамал амьтан усгүйгээр оршин тогтнодог бил үү. Агаарт байгаа таны нүдэнд эс харагдах уур усны хэмжээ 20 хувиас доошлоход л хамар ам чинь хатаж биенд байгаа ус чинь эрчимтэй гадагшилж эхэлнэ. Хүмүүс бид бие биеэ хайрладаг, үзэн яддаг, шоолдог ааш араншин нь усанд ууссан биетийн цогц гэж үздэг. Энэ усныхаа аравны нэгийг алдахад л арьс хагарч язран, хараа бүрэлзэж, шээс хаагдан, хоолой боогдож амь тэмцэж эхэлнэ. Ийнхүү бидний утсан чинээ улаан амь урд, хойд талаар урсаж байгаа гол мөрөн, дэлхий ээжийн хэвлийд агуулагдан буй рашаан булгаас хамааралтай.
Мөн 70-80 хувийн ус тээж явдаг бидний биеийн усны нөөцийг зөвхөн ууж байгаа усны хэмжээгээр биш уушгиараа сорж авч байгаа ус, арьсаараа нэвчүүлэн авч байгаа ус гээд олон эх үүсвэрээс бүрддэгийг бид анзаардаггүй. Бидний мэддэг уснаас гадна энэ орчлонд 240 төрлийн ус байдаг гэвэл та лав үнэмшихгүй дэг ээ. Түүнээс зөвхөн нэгийг нь л бид гадарладаг, хэрэглэдэг. Онцгой чанартай энэ эрдсийн нууцыг бүрэн тайлж чадвал алмазнаас хатуу ган хийж, даавуу шиг эвхдэг, мушгирдаг мөртлөө төмөр бетоноос ч бат бэх хавтан гарган авч, гол мөрөн дээгүүр цааснаас нимгэн мөртлөө ган төмрөөр хийсэн танк даахаар гүүр тавьж, атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хүчтэй зэвсэг хийж болох талаар эрдэмтэд бичиж байна. Жирийн ус хүртэл бидний хувьд өнөөдөр тайлагдашгүй оньсого хэвээрээ л байна.
Ус ухаантай, сүнстэй, бас маш эмзэг, гомдомтгой бодгаль аж. Тэрээр өөртөө тохиолдсон бүхнийг мартддаггүй бөгөөд өөрөөр хэлбэл хэн гэдэг этгээд хэдийд түүнийг туулаад гарсан тухай мэдээллийг хэдэн зууны турш хадгалан авч үлддэг онцгой чанарынх нь тухай судлаачид баталж байна. Хэрэв бид энэ чанарыг нь нээж чаддагсан бол гэмт этгээдийг хурууны хээгээр нь илрүүлдэг шиг аль хэдий нь болоод өнгөрсөн мөн ч олон зүйлсийн тухай ус бидэнд хүүрнэж чадах нээ дээ. Та биднийг ундаалж хооллон, цангааг тайлж, сэрүүцүүлдэг үхэшгүй мөнхийн энэ рашаан зөв хэрэглэбэл бидэнд баяр баясгалан аз жаргал авчирдаг шигээ хэрэв түүнтэй буруу харьцах юм бол эмзэглэн гомдож, цөхрөнгөө барахдаа байн байн нүүр буруулан нуугдан, хатааж, гандааж бас үе үе үер буулган догширч, цунами дэгдээж, хариугаа авдаг жамтай. 1944 онд Монголд тохиосон мичин жилийн их ган зудны талаар ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай:
... Тэр жилийн бороо
Тэнгэртээ хатлаа
Тэр зуны ногоо
Газартаа шатлаа
Хувхай тэнгэр улайдаж
Хумхийн тоос манарч
Хуурай сайрын гол
Хугархай зуу шиг тасарлаа
Манайхан тэр өвөл
Малгайн бүч тайлсангүй
Махтай айл үлдсэнээс
Малтай айл үлдсэнгүй... гэж харуусан шүлэглэсэн байдаг нь юутай үнэн.
Ус биднийг байнга анхааралтай сонсдог талаар Японы нэгэн эрдэмтний хийсэн сонирхолтой судалгаа буй. Тэрээр яг адилхан гурван шилэн саванд устай цагаан будаа хийж нэг нэгнээс нь нилээд зайдуу тавьчихаад нэгийг нь өглөө болгон санаанд ормооргүй үгээр зүхэн харааж, нөгөөг нь уран гоё үгээр магтан ерөөж, гурав дахийг нь зөнд нь орхиод хэдэн хоног ажиглахад хараалгасан саванд байгаа будаа өмхийрэн илжирч, ерөөлгөсөн савны будаа исэн анхилуун сайхан дарс болж, гурав дахь савны будаа нь илжирч өмхийрөөгүй боловч аятайхан амттай дарс болсон тухай бичсэн байдаг. Тэр ч бүү хэл ус Моцартын дуунд уяран молекулын бүтцийн тор нь хачин гоё сувдан сондор шиг болсноо рок, поп хөгжимд дүрсээ хувирган зөв биш хурц жадан үзүүртэй болдог гэнэ.
Христ, Будда, Ислам аль ч шашны зан үйлийн салшгүй нэг хэсэг нь усыг адислаж ариусгаж, бусдад түгээж түүгээрээ дамжуулан сүсэгтэн олноо элдэв хир буртаг, гэм нүглээс нь ангижруулах ариусгах ёслол байдаг. Оросын үнэн алдарт шашны сүмд болдог цуглааны үеэр хийдийн лам хуврагуудын адисласан уснаас нь авч хөлдөөгөөд молекулын бүтцийг нь микроскопоор харахад жирийн уснаас эрс ялгарч талстууд нь 100 хувь бүрэн эмх цэгцэнд орсон байжээ. Усанд ийнхүү тайлагдашгүй олон нууцлаг зүйлс буй.
Бүх бодис хөрөх хөлдөхдөө агшдаг байхад ус ганцаараа тэлдэг. Ус Хөлдөхдөө өөрт агуулагдсан элдэв бодисыг төв хэсэг рүүгээ татаж цэвэр молекулуудаа гадагшлуулан дотроосоо цэвэршдэг. Айргийг хөлдөөхөд голд нь охь үлддэгийг санаж байна уу. Яг тийм маягаар. Ус хөлдсөнийхөө дараа өөрийнхөө бий болгосон амьд байгалиа аварч хамгаалах гэсэндээ дахин тэмцдэг. Тэгдэггүйсэн бол гол мөрөн далай тэнгисийн мөс доошлон живж, ёроолдоо хүртэл хөлдөж бух ургамал, амьтан мөхнө дөө.
Ус бидэндээ хайртайдаа л ингэж байгаа хэрэг. Эзлэхүүнээрээ тэлж, хөнгөрч хөвж -100 градус хүрдэг Антарктидийн хахир өвлийн хүйтнээс хүртэл доороо байгаа бүхнийг хамгаалж амьдралыг нь тэтгэдэг. Ийнхүү ус мөс болон хөлдөхдөө тэлж гажилт орсон эд эсээ өөрөө засч, үүнийг нь хэрэглэдэг хүн амьтныг эрүүлжүүлдэг байна.
Хойд туйлын орчимд амьдардаг цаатнууд мөсөн уулаас хагалан аваачиж цай хоол хийхэд жирийн уснаас хэд дахин амттай болдог, мөн бие организм нь архи болоод бусад зүйлд хордлогод орсон үед гайхалтай хурдан эрүүлждэг талаар ярихыг сонссон юм байна. Туйлын мөсөн уулс нь дор хаяж хэдэн арван мянгаас сая жил хүртэл настай учир тэр үед хөлдөж хатуурсан ус ямар гайхалтай цэвэр цэнгэг эрүүл байх нь тодорхой. Мөстэй кока колаг бид бүгд л таалан хүртдэг нь коландаа биш мөсөндөө байгаа хэрэг. Гол мөрний адагт амьдардаг загас жараахай бүгд л өөдөөгөө өгсөж, цас мөстэй усан доогуур хэдэн зуу, мянган км амь тэмцэж шурган явсаар голын эхэнд үр төлөө үлдээж байхыг нь бид телевизээр харж байсан.
Халуун орны шувууд хүртэл зундаа Монгол нутгийг зорин ирдэг нь үр төлөө хөлдөж, цэвэршсэн эрүүл устай орчинд төрүүлж бойжуулах зорилгыг агуулдаг гэхэд хилсдэхгүй болов уу.
Хүчилтөрөгч хэмээх бодис нь химийн бусад элементүүдтэй харьцуулахад хамгийн эрчимтэй урвалд орж исэлддэг тул байгальд дангаараа оршин тогтнож чаддаггүй. Тэрээр бусдын эд эсийг өөртөө татан авч төмрийг зэврүүлж, мөнгийг харлуулж, зэсийг ногооруулдаг хүчтэн.
Түүнийг дийлэх шидтэн хорвоо ертөнцөд үгүй юу гэвэл эндүүрэл. Ус хүчилтөрөгчийг бусдаасаа өмнө булаан авч урвалд оруулалгүйгээр өөрийнхөө "сейфэнд" хийж найдвартай хадгалдаг. Тэгээд үүнийгээ бидэнд шаардлагатай үед бага багаар нь багцлан өгдөг. Бидний амьсгалдаг агаарт байх 20 хувийн хүчилтөрөгчийн агууламж буудаг ч үгүй, өсдөг ч үгүй нэгэн хэмжээндээ байгаад байдгийн гол нууц нь энэ.
Нуур, цөөрмийн ус биологийн бохирдолд орох үедээ ялзарсан ургамал, амьтны гаралтай бодисыг исэлдүүлэн өөрөөсөө зайлуулна. Хүн амьтны биед санамсаргүй орсон аливаа хорт бодисыг ус исэлдүүлэн тунадасжуулж, цэвэршүүлэн ариутгана. Өөрөөр хэлбэл ус өөртөө байгаа энерги бүхнээрээ өөрийгөө болоод манийхаа бие организмыг хорин дөрвөн цагийн туршид байнга цэвэршүүлж байдаг бидний эрүүл мэндийн мөнхийн сахиул. Энэ бүгд нь хэмжээтэй тул энерги нь дуусаад ирэхийн үед лусын эзэн уурлан догширч хүн төрөлхтөнийг үе үе хөнөөчих дөхдөг нь цаанаа бас л учиртай.
Доктор Ш.Пүрэвсүрэн
Source. news.gogo.mn/r/67626

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Гайхалтай...
Усны ид шидийг хүн бүр тэр болгон мэддэггүй нь харамсалтай...Энэ Японы эрдэмтний хийсэн зүйлтэй адил зүйлийг уншиж байсан юм байна...Хүмүүс хар ус хар ус л гээд байдаг угтаа энэ чинь амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм шүүдээ...Би өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн Наран Бумбат гэдэг рашаанд очиж рашаан ууж арваад хоносон юм..Их сонин юм байналээ..Нэг цагаан чулуун овоог тойроод л хүний биед хэрэгтэй арван хэдэн төрлийн рашаан гардаг байх юм. Гэхдээ бүүр гарах гарахдаа бүгд ялгаатай тус тусын үүрэгтэй...Жишээ нь баруун нүд, зүүн нүд, баруун чих зүүн чих гэх мэт хос эрхтэнүүдийх нь баруун зүүн талаас нь тус тусдаа ундран гардаг юм байналээ...За за энэ ч яахав ус бол рашаан, амьдралыг тэтгэгэч гэдгийг бодолцон хайр гамтай, зөв зохистой хэрэглэцгээе...
Зоригт ван хэзээ бичсэн: 14:38, 2010-03-22 | |