Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 64-р хуудас. | дараах >>

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг.

2010-04-04,13:17
choinom_1

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !


Энэ шүлгийг уншихаар яг одоо манай нийгэм ийм байгаа гэсэн бодол төрөх юм. Уншаад сэтгэгдэлээ үлдээнэ буй заа.


бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2025 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү smug хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай
,,,,,,.,............ (зочин) хэзээ бичсэн: 14:36, 2012-06-04 | |
rolling on the floor angel инээх хэлээ гаргах улайх зүрх өвдөх хайртай үнсэлт ярзайтал инээх тормолзох
Зочин хэзээ бичсэн: 13:48, 2010-12-03 | |
Р.Чойномын шүлэгнүүд маш өвөрмөц гоё шүү гоё шүү
arch_tseegii хэзээ бичсэн: 14:59, 2010-04-06 | |
Мундаг мундаг...
Цагаасаа өмнө төрж бусдад ад үзэгдэж зүхэгдэж
Билгийн нүдтэй нэгэнд нь үнэлэгдэж дүгнэгдэж
Явсан хүмүүсийн амьдралыг та хэдэн цаасаар үнэлхийн
Ямарч үнэ цэнэгүй амьдарсанч хожим тэднийг хүндэлдгийн....гэж 17 настай байхдаа би бичиж байжээ хөөрхий. Үнэ цэнэ гэж шүлгэндээ...
Зоригт ван хэзээ бичсэн: 13:48, 2010-04-04 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 64-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 2025 удаа уншигдсан. Та миний блогийн 347056 зочин боллоо.Танд Баярлалаа.