Миний Клуб шинэ жилийн баяр.
2010-12-13,21:15
Миний Клуб энэ жилийн шинэ жилээ жамъяан гүний гудамжинд байрлах Коттон амьд хөгжмийн паб -д хийсэн. Ямар ч байсан гайхалтай зохион байгуулсан.
Энэ шинэ жилийг маш ихээр хүлээсэн. 2010 онд бид их зүйлийг хийсэн, 10 сард оны сүүлийн усалгаагаа хийгээд тэрнээс хойш уулзаагүй, урт удаан уулзаагүй их хүмүүстэй уулзсан. Нийт 60 гаруй хүн ирсэн бөгөөд Ногоон Ази ТББ, Цахим Өртөө ТББ, ШУТИС-НТС -н багш нар ирсэн байлаа. Хөтлөгчөөр Усан спортын ОУХМ Үйлстөгөлдөр хөтөллөө. Хамгийн гоё ширээ нь цагаан хоолтнуудын ширээ байлаа. Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж Касс Таунаас бид нарт Касс пиво өгсөн.
Миний Клубыг үүсгэн байгуулагч Сэрдарам гуай үг хэлснээр шинэ жил маань эхэллээ. Маш урт үг хэлсэн. Тэрийг нь мартчихаж хэхэ..
Мөн энэ шинэ жилээр багшаас барьсан бэлэг нь Камертоны 2 дуучин болох Мээдээ Эба байлаа. Энэ хүмүүсийн тухайд бид нартай маш энгийн байсан. Нээх би олны танил, би лаг гэж биш бид нартай найзан дундаа ороод сайхан байсан. Мээдээ дуустал нь бид нартай хамт байсан.
Мээдээ Эба 2 нэг нэг дуу дуулж өгсөн. Энэ бол үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан.
Клубын гишүүдийн мэндчилгээ үргэлжилсээр чөлөөт цаг өнгөрч хоолны цаг болсон. Хоолонд Пицца байлаа. Пицца нь дажгүй амттай байсан.
Үргэлжлээд Төөгөө ба түүний нөхөр, Ixora 2 хамтлагууд дуугаараа ая барьсан. Ixora хамтлагийн хувьд охидын хамтлаг гэхэд сайн хамтлаг байна лээ. Ямар ч байсан энэ эрчээрээ яваад байвал ирээдүйд тэд нар их амжилтанд хүрэх байх.
Үүний дараа бид нар Ногоон эрэл сэтгүүлд ярилцлага өгсөн нь хэвлэгдэн гарсан байсан бөгөөд 2 дугаарыг нь бид нарт өгсөнийг Клубын гишүүн Эба маань Дарам багшид гардуулав
Тэгээд Францаар хэлний ангид сурдаг Сувдаа маань бид нарт францаар дуулж өгөн бэлэг барилаа.
Тэгээд л тэмцээн. Эрчүүдийн хүчийг шалгасан тэмцээн байсан бөгөөд энэ тэмцээн маш их хөгжилтэй байсан. Тэмцээн бүрт Мээдээ давхиад л орно. Ширээнээсээ гээд л...
Дараа нь багийн тэмцээн зохион байгуулж баг бүрээс нэг нэг хүн гаргаж ирсэн. Энэ нэг зүйл хэлээд тухайн зүйлийг хөтлөгчид өгдөг тэмцээн байлаа. Тэмцээнээ дуусгаад 2010 оны Миний Клубын шилдгүүдээ шалгарууллаа. 2 хүний шалгаруулсан бөгөөд эрэгтэй хөдөлмөрийн аварга нь Төгөлдөр байлаа. /Төгөлдөр бол бодигоор хичээллэдэг, цагаан хоолтон. 1-р курсээсээ л найзалсан андуудын маань нэг байгаа/ Эмэгтэй хөдөлмөрийн аваргаар Дэлгэрцэцэг тодорсон билээ. Тэгээд дараа нь Үдшийн хаан хатанг шалгаруулах тэмцээн явуулав. Бүх өрсөлдөгчид сайн байсан хэдийн Ууганбаяр, Сувдаа 2 үнэхээр сайн фанатуудтай байснаараа Үдшийн хаан хатан боллоо.
Тэгээд чөлөөт цаг болж 11:45 хүртэл чөлөөт цагаар амьсгалж тарцгаасан. Энд биднийг дэмжин ирсэн, ирж чадаагүй ч сэтгэлээрээ бид нартай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа.
Энэ өдрийн зурагнуудыг үзэхийг хүсвэл www.facebook.com/myclub сайтаар зочлоорой.