Байгаль Oрчны Mанлайлагч Xөтөлбөр
“Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийг 8 жил амжилттай хэрэгжүүлж буй Зориг сан 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж “Байгаль орчны Mанлайлагч” хэмээх шинэ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо. Эх орны маань байгалийн баялаг эдийн засгийн хувьд олон таатай нөхцөлийг бидэнд авчирч буй хэдий ч үүнтэй зэрэгцээд өдрөөс өдөрт тулгарч буй байгаль орчны олон асуудалд нийгэмд тэргүүлэх залуусын ухамсар, оролцоо, шийдэл нэн шаардлагатай байна.
Байгаль орчны Mанлайлагч Xөтөлбөр нь бизнес, төрийн болон төрийн бус байгууллагад уул уурхай, экологи, байгаль орчны чиглэлээр ажилладаг эсвэл эдгээр салбарт дур сонирхолтой, нийгмийн идэвхтэй, удирдан манлайлах бa үе тэнгийнхнээсээ суралцах эрмэлзэлтэй 22-26 насны залуусыг шалгаруулалтад урьж байна.
5 сарын турш үргэлжлэх энэхүү Хөтөлбөрт шалгарсан залуус үндэсний болон гадаадын манлайлагчдын уулзалт ярилцлагад хамрагдаж, багаар ажиллах, байгаль орчны тулгамдсан асуудлын хүрээнд олж авсан мэдлэгээ даалгавар хэлбэрээр бие даан гүйцэтгэх зэрэг боломжуудыг эдлэхийн зэрэгцээ удирдан манлайлах чадвар, илтгэх урлаг, олон нийттэй харилцах сургалтуудад хамрагдах юм.
Өргөдлийн материалыг 2011.01.05-наас 2011.02.01-ний хооронд Зориг сангийн байранд хүлээн авна. Өргөдлийн маягтыг дараахь холбоосоор татаж авна уу. EFP application form Мөн Зориг сангаас өөрийн биеэр очиж авч болно. Өргөдлөө өөрийн биер сан дээр авчирч өгч болно, эсвэл onon@zorigfoundation.org хаягруу явуулна уу.
Энэхүү хөтөлбөр нь Ньюком групп, Хас Банк, The Nature Conservancy болон бусад хувь хүний дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн, 99157064 болон 99029139 утасруу ярьж авна уу.