Ганцаардал...
2011-12-11,23:56
Ганцаардал... Энэ үг нэг л сонин... Уг нь энэ үгийн тайлбарыг харъя гэж бодож toli.query.mn рүү шагайсан боловч "Ганцаардал гэсэн үг олдсонгүй" гэнэ дээ.
Ямар үед ганцаардал гэгч бий болдог нь бас л сонин. Миний хувьд ганцаардал ганцаараа байх үед эсвэл хэн нэгнийг санахаараа ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг. Тэр үед нэг л сонин болчихдог. Цээжин дээр нэг бул хар чулуу байгаа юм шиг. Тэр чулууг авч гаргахад их хэцүү, цаг хугацаа, бие сэтгэл бас өөрийн эд эсээ нилээн үхүүлж байж сая л нэг тэр чулуу дахин цээжин дээр гарч ирэхгүй байх.
Ганцаардаж буй хүн элдвийг сэтгэж толгой дотор нь янз янзын бодол орж ирдэг байх. Алдартай эрдэмтэнгүүд ихэвчлэн ганцаараа ажилладаг гэж би боддог. Хажууд нь ямар нэгэн туслах ажилтан байхгүй ганцаардаад сууж байхдаа нэгэн санаа олоод тэрийгээ хэрэгжүүлдэг байх. Шүлэгч нар бас их л ганцаарддаг байх. Тэгээд сэтгэлээсээ гарсан тэрхүү мэдрэмжийг цаасан дээр шүлэглэн бичдэг нь гарцаагүй. Тэрний адилаар бид нар ч бас ганцаардаг суухдаа ямар нэгэн санаа олж тэрийгээ хэрэгжүүлдэг.
Харин хайр дурлалын хувьд ганцаардал их хэцүү байх. Ганцаардаж ганцаардсны эцэст нөгөө Ганцаардал гэдэг зүйлтэйгээ найзалж ганцаараа л байх хэрэгтэй юм шиг санагддаг болов уу.
Би аймар мэргэжилтэн шиг бичих гэж байна. Сэтгэл судлал дээр бол энийг гоёор заадаг байхдаа. Энэ талаар нийтлэл ч юм уу? Уншчихаар юм байвал хуваалцаарай.
За тэгээд W-man, TG, Сүндэръяа нарын дуулсан Ганцаардал дууг зориулж байна.
Ганцаардал надад боломж олгоно
Гавлыг минь идэвхижүүлнэ
Гарнаас минь зүйлийг илүү төгөлдөржүүлнэ
Харавсан сум шиг өдрүүд өнгөрөнө
Цаг хугацаа хичнээн хол явсныг
Анзаарах сөхөөгүй би ГАНЦААРАА