Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 28-р хуудас. | дараах >>

Архи, Тамхи шинэ үеийн сонголт.....

2012-01-13,01:16
Архи тамхи шинэ үеийн сонголт? Мөн? Биш? Би бол мөн гэж бодож байна. Хүмүүс биш гэж зөндөө л ярьдаг тэгсэн хэрнээ өөрсдөө хэрэглээд байдаг нь хачирхалтай. Би архи тамхины талаар бяцхаан сонирхуулъя гэж бодлоо.

Манай ээж "Дээр үеийн тамхинууд хувцасанд шингэдэггүй, ямар ч үнэр байхгүй тийм л байсан одоогийн тамхинууд ямар муухай болчихсон юм бэ?" гэдэг. Магадгүй энэ нь дүнсэн тамхи байх л даа. Ямар ч байсан хүний нөөцийн нэг сайт дээр тамхины түүхийг ингэж бичсэн байна.

"Тансаг хэрэглээ байснаа ад үзэгдэх болсон тамхины түүх
  1. 1950-1960 онд тамхи татах нь моод болж байсан төдийгүй, ашигтайд тооцогддог байв. Эмч нарын эхний анхааруулгууд гарах уед тамхи үйлдвэрлэгчид шүүлтүүртэй янжуур "арай аюулгүй" гэж идэвхтэй сурталчилж эхэлжээ.
  2. Америкийн ковбой Мальборо 1950-иад онд гарч, брэндийн тухай төсөөлөл бүрэн өөрчлөгдөж, тамхины худалдаа эрс өсөхөд тус болжээ. Ковбой Мальборогийн дүрд тоглосон гурван жүжигчин бүгд уушгины хорт хавдраар нас барсан байна.
  3. 1962 онд Британийн Хатан хааны анагаах ухааны коллежийн эрдэмтэд тамхи татах, янз бүрийн өвчтэй болох хоёр хоорондоо холбоотой болохыг нотолжээ. Гурван жилийн дараа Англид анх удаа зурагтаар сурталчлахыг хориглосон байна.
  4. Тун саяхны энэ ховор кино тамхи татаж байгаа үзэгдэлгүй гарчээ. Уг нь үзэгчдийн хайрлаж хүндэтгэдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчид кинонд гартаа заавал тамхи барьсан гардаг байсан юм.
  5. 1990-ээд онд тамхийг эсэргүүцдэг идэвхтнүүд тамхины брэндүүдтэй хамтран ажиллахаа болихыг Формула-1-ээс шаардсан байна. Тэгэхэд тамхи үйлдвэрлэгчид шүүхийн олон заргатай нүүр тулахад хүрч, тамхи татагчид тамхины хорын тухай мэдээллийг санаатайгаар нуусан хэмээн үйлдвэрлэгчдийг буруушааж байжээ.
  6. 2003 онд Европын хууль сахиулагчид үйлдвэрлэл эрхлэгчдээс тамхины хайрцган дээр хар хүрээн дотор "Тамхи татах нь амь насанд аюултай" гэсэн үгийг томоор бичих, тэрчлэн тамхи татах хортойг анхааруулсан өөр бусад бичээс болон зургийг байрлуулахыг үйлдвэрлэгчдэд үүрэг болгосон байна.
  7. 2004 онд Британийн эүрхний өвчний сан тамхи татахаас татгалзахыг уриалсан цуврал кампанит ажил явуулж, "Бөглөрөхөөсөе өмнө хая" уриа гаргасан байна. Тамхи татсанаас үүдэлтэй зүрхний өвчнүүд нь муу зуршил артерийн судсыг аажмаар гэмтээснээс үүсдэг. Нэгэнт гэмтсэн судас хатуурсаар бөглердөг болохыг эмч нар анхааруулжээ.
  8. Кафе болон ресторанд тамхи татахыг хориглосон нь тамхичдыг муу зуршлаасаа татгалэах тухай бодоход хүргэж, тамхи татдаггүй хүмүүсийг утаанд нь хордохоос хамгаалан, тамхинд татагдан орогсдын тоог багасгаж байна.
  9. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, тамхи татдаггүй боловч тамхины утаанд хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж байна. Эцэг, эхийнхээ муу зуршлын золиос болж байгаа хуүхдүүдийн эрүүл мэнд эмч нарын сэтгэлийг ихээхэн түгшээж байгаа ажээ."
Эндээс харахад тамхи танд сайхан байгаа ч бусдад хор болж байгааг нэг бодууштай. Миний эргэн тойронд маш олон хүн тамхи татдаг. Тэд нарыг би тамхиа бага татаасай гэж хүсдэг.

Мөн өөр нэгэн мэдээллийн сайтад

Тамхи нь хүний биед маш муу. Тамхи нь хүнийг 10 насаар хөгшрүүлж, хүний гоо сайхныг алдагдуулж, уушгины хорт хавдар үүсгэж, амны хөндийд мухай үнэр үүсгэнэ. Ийм учраас та бүхэн тамхийг хэрэглэхгүй байхыг хүсмээр байна. Та 1-сард тамхины төлөө хэдэн төгрөг үрдэг гэж бодож байна. Доор хаяж 50000 төгрөг үрнэ. Иймд та мөнгөө ийм зүйлд зарцуулснаас хадгалсан нь дээр.

гэж бичсэн байна. Тэгэхээр тамхи өөрийн болон бусдын эрүүл мэнд төдийгүй таны эдийн засагт ч муугаар нөлөөлж байгаа.  Хор уршиг бол тоймгүй биз.  103.мн гэсэн сайтаас хайж үзлээ тамхины тухай нэг иймэрхүү зүйл байна

Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг.

Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг хордуулдаг.


Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ш тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.


Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь идэвхигүй тамхичид болж байна. Нярайн гэнэтийн нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд 5 дахин их тохиолддог.


Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү өртдөг.

Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлээс гаралтай хөвгүүдийн 67 хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.

Тамхинд байдаг хорууд

Тамхины утаа -нд агуулагддаг асар олон тооны хорны химийн нэршлийг нь хэлэхээр хүмүүс тэр бүр сайн ойлгодоггүй. Иймд ойлгомжтой болгох үүднээс эдгээр хорт бодисыг ашигладаг чиглэлээр нь нэрлэн сонирхуулж байна. Нэгийг бодно гэж найдаж байна.

  • Ус төрөгчийн цианид
  • Хийн хор
  • Бутан
  • Арсөний
  • Асаагуурын шингэн
  • Аммони
  • Цагаан шоргоолжны хор
  • Никотин
  • Шал цэвэрлэгч
  • Жоомны хор
  • Шавьжны хор
  • Толуни
  • Машины утаа
  • Нүүрсхүчлийн хий
  • Нафталин
  • Цагаан эрвээхэйн өндөг устгагч
  • Пуужингийн түлш
  • Мөтанол
  • Кадмиум
  • Машины зай
  • Ацетон
  • Будаг арилгагч
  • Үйлдвэрийн уусгагч
  • Тамхины бохь
  • Yнс
Тамхины тухай нэг иймэрхүү харин одоо архи?.. Бас л бид нарын амьдралд хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг тэр нэгэн зүйл. Аливаа зүйл зүй зохистой хэрэглэвэл тухайн хүнд эм болдог. Бид нар эмчийн заавраар эмийг эмийн сангаас авч уудаг. Хэрвээ архийг тэгж уувал???? Зөвхөн эмчийн заавраар. Зарим хүн нь энэ тэнэг юу яриад байгаа юм бэ? гэх  л байх... Архийг хэтрүүлэн уувал их аюултай. Архинаас бол хэдэн сая хүн ертөнцийн мөнх бусыг үзэж байгаа бол? Нэгхэн өдрийн жаргалаар насаараа тахир дутуу болсон ч хүн бий. Та нар гэмтэл дээр очоод үзээрэй архинаас болж эд эрхтэнгээ хөлдөөж тайруулахаас өөр аргагүй болсон хүмүүсийг харахаар үнэхээр дотор арзаймаар эвгүй. Бас тэр хүмүүсийг их өрөвдмөөр.

Монголчуудын архины түүхийг эндээс харж болно.---> http://greatmongol.blogspot.com/2007/10/blog-post_3080.html

За ингээд энэ бичлэгээ дуусгая... Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийг залхаахгүйн тулд энд хүрлээ. Эцэст нь архины талаар шог зургийг энд дараад үзээрэй



Эх үүсвэр: 103.mn, mhri.mn, GreatMongol.blogspot.com, medeelel.mn



бичсэн: Энхмандах төрөл: Мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2617 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 28-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 2617 удаа уншигдсан. Та миний блогийн 347005 зочин боллоо.Танд Баярлалаа.