Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 24-р хуудас. | дараах >>

100 мантууны үлгэр

2012-03-20,15:06
Нэгэн эмэгтэй өөрийн мэдэх сайн лам дээр аврал эрэн очсон байна. Юуны учир түүнийг зорьж ирсэн тухайгаа нулимсаа барьж ядан "Нөхөр маань сүүлчийн 10 гаруй жил архи ууж, гэр бүлээ байнгын зовоож, зодож нүдээд болохгүй болохоор нь салахаар шийдээд салах гэтэл харин салвал хаа байгаа газар чинь очоод ална" гэх юм.

"Өмнө нь арга чарга хайж олон лам нараар зөндөө явсан боловч ямар ч үр дүн алга. Та надад энэ хүнийг хэнд ч лай болохгүйгээр үхүүлэх арга байвал хийж өгөөч. Энэ хүнийг үхэх юм бол хэдэн хүүхдүүдтэйгээ амар тайван байх юм шиг байна" гэжээ.

Тэгтэл лам түүнд нэгэн арга зааж өгчээ. "100 өдрийн турш надаас ирж 1 ширхэг мантуу аваад нөхөртөө тэр өдөртөө багтааж яаж ийж байгаад өгч бай. Тэгээд 100 өдрийн дараа чиний санаснаар бүх юм болно" гэж айлдлаа. Эхнэр нь ламын хэлснээр өдөр бүр яаж ч хүн ойртохын аргагүй аашилж байсан ч мантуугаа хамгийн дуртай хоолных нь хамт нөхөртөө өгсөөр л байлаа. Ингээд сар гаруй болж байтал хааяа эрүүл шахуу гэртээ ирж байна гэнэ.

Мантуугаа өдөр бүхэн өгч, яагаад ч юм нөхөр нь бага багаар архи уух нь багасаж байгааг анзаарч битүүхэндээ нөгөө ламын өгсөн зүйл үйлчилж үхэх нь дөхөж байгаа юм байхдаа хэмээн таамаглаж байлаа. Гэтэл 2 сар гаруй өнгөрч байхад нөхөр нь хэдэн өдрөөр архи уухгүй гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож наадан урьдын сайхан үеийг санагдуулж байлаа.

3 сар орчим болоод нөхөр нь "Би архийг огт амсахгүй байж чадна" гэдгээ эхнэр хүүхэддээ амлаж уучлалт гуйж эхнэртээ цэцэг, бэлэг барин орж ирж "өнөөдрийг хүртэл миний муу муухай бүхнийг тэвчиж ирсэнд талархан чи сэтгэлээсээ уучлахыг хүсэж байна " гэжээ.

Нөхцөл байдал санаснаас тэр өөрөөр эргэж эхнэр нь тийм сайн нөхрөө үхүүлмээргүй байна гэсээр лам дээр иржээ. Тэгтэл лам "би тэр мантуун дотор ямар нэгэн хор, чиний бодож байгаа шиг зүйл хийгээгүй. Харин эхнэрийнх нь ямар ч үед тулын хайрласан чин сэтгэлийн хайр л нөхрөө өөрчилж чадлаа" хэмээн баяр хүргэж урам хайрлан цаашид үргэлж бие биенээ ямар нэг нөхцөлгүйгээр хайрлаж улам илүү аз жаргалтай амьдрахыг ерөөхөд эхнэр нь сая нэг санаа амарч баяр баясгалан, аз жаргалтайгаар гэртээ орж ханиа тэвэрч авлаа.

эх үүсвэр: "Оюуны эрэл оюутны холбоо" - "Сургамжит баримт түүхүүд" номноос

бичсэн: Энхмандах төрөл: сургамжит өгүллэгүүд | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 864 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

амьддаа бие биенээ хайрла гэж
byambaa хэзээ бичсэн: 02:32, 2013-03-20 | |
ийм мантуу байдаг бол уг нь их зүгээр юм даа тээ.
Зочин хэзээ бичсэн: 09:19, 2012-03-31 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 24-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 864 удаа уншигдсан. Та миний блогийн 347024 зочин боллоо.Танд Баярлалаа.