Эх Дэлхийн Цаг 2012
2012-03-12,14:20
Энэ удаад блогийнхоо нэртэйгээ дөхөж очихоор нийтлэл оруулъя гэж бодлоо. 2008 онд анх блогоо нээж байсан. Түүний дараагийн жил буюу 2009 оноос хойш Эх Дэлхийн Цаг гэж зүйлийг талаар жил бүр л бичиж байжээ. Хуучин бичсэн бичлэгүүдийг энд, энд бас эндээс харж болно. Энэ талаар энэ жилдээ 4 дэх удаагаа бичиж байна. Ерөнхий мэдээллүүдийг миний өмнөх нийтлэлүүдээс үзээрэй. Энэ жил талбай дээр бас л юм болох байх. Энэ талаарх Фэйсбүүк бүлгэм нээгдсэн байна лээ. Энд дараад нэгдэж болно шүү.
Доорхи бичлэг болбоос Эх дэлхийн цагийн албан ёсны реклам байгаа. Сонирхоод үзэхэд гэмгүй. Жил бүр л шинэ шинэ санаатай гоё реклам хийдэг.
4 жилийн турш энэ л өдөр гэрлээ унтраасан. /2007 онд анх Сиднейгээс эхэлж байсан юм байна лээ./ Одоо ч гэсэн унтраах л болно. Болвол найз нөхөдөө дагуулаад Сүх Жанжиныхаа талбай дээр хүрэлцэн очоорой. Энэ жилийн нэг онцлог нь Улаанбаатар хотод биш хөдөө орон нутгаар өрнөх юм байна лээ шүү.