Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 15-р хуудас. | дараах >>

Бичлэг №3

2013-01-17,14:11
Блогтоо салхи оруулаагүй их удлаа даа. Хамгийн сүүлд хэзээ бичиж байснаа ч мартчихсан байна. Твиттерт хэт донтсоны үр дүн байх л даа. Хэт донтоогүй байсан бол одоо ингээд л бичээд сууж л байх байсан байх. 

Сүүлийн 1 сарын хугацаанд асар их танилтай боллоо. Урд хожид байгаагүйгээр их хүнтэй танилцсан, уулзсан. Тэрнээс өмнө Тэмка агаагын төрсөн өдрийг тэмдэглэж баахан урлагийнхны дунд байсан даа. Тэр тоглолт бол асар хүний бүрэлдэхүүнтэй байсан урьд хожид тийм тоглолтыг тайзны урдаас л үздэг байсан бол энэ жил тайзны араас үзлээ. Бас л их сонин юм. Нэг өдөр 2 удаа тоглосон болохоор хүлээнэ гэдэг тамтаггүй хэцүү юм байна лээ. Яриад л суугаад байхаас өөр юм байхгүй. Зарим бүүр унтаж ч үзсэн ярзайтал инээх Тэгж тэгж арай хийж нэг юм дууссанд нь баярласан. Энэ доор байгаа зураг хамтлагийнхантайгаа хамт тоглолтын дараа авхуулсан зураг.

Алтан Урагийнхан

За тэгж тэгж энэ тоглолт өнгөрч 11 сард цэргийн зарлан ирж Оюутан болохоороо чөлөөлөгдөвөө. Харин урьд урьдынхаас цөөхөн хүн байсан нь хурдан гарахад тус дэм болсон доо. Тэгээд 12 сар гарч дараалласан шинэ жилүүд. Клубынхаа 6 насны баяр, шинэ жилд өглөө нь ороод орой нь Твиттерчдийн шинэ жил дээр очсон. Олон сайхан твиттерчид байсан ч хэд хэдэн олигархууд харагдаж л байна лээ. Хүмүүс ихэвчлэн таньдаг мэддэг хүмүүстэйгээ сууж байх шиг харагдсан. Уг нь суудлыг энд тэнд хувиарласан бол сайхан байхгүй юу. Шинэ шинэ хүмүүстэй танилцаад л... Манай нэг танилын ширээний 10 хүний 4 нь жиргэдэггүй гэж байсан. Хэхэ. Тэгчихээд Твиттерчдийн шинэ жил гэж байгаа. Зиа зиа тэр ч яахав. 

Зиа тэгээд кофечидтойгоо үргэлжлүүлэн кофедсоор. Нэг мэдээлэл дуулгахад кофе уудаг хүмүүс 20% хорт хавдраар өвчлөх нь бага байдаг гэсэн шүү. Нэг кофедолтон дээр маш олон шинэ хүнтэй танилцсан. хэхэ. Тэрний нэг нь Кофечдын бүлгэмийн админ Жаргалмаа гээд хөөрхөн эгдүүтэй охин бий. Бас бусад хүмүүс нь надад ихээр таалагдсан. Хамгийн гоё нь удаан уулзаагүй нэг үеийн найзуудтайгаа кофе уунгаа уулзах сайхан байдаг. Архи, тамхи, шоу цэнгээнээс хол. Сайхаан сайхан. 

За би нэг иймэрхүү сураад л ажиллаад л амьдрал өрнөөд л явж байна даа. Хэзээ нэгэн өдөр түүнтэй тааралдах л байх даа. Энэ Бичлэг №3 байлаа. Хэд хүртэл бичихээ харж л байя. Ямарваа нэг нийтлэлийн гарчиг нь их хэцүү юм. 

Залхууралгүй миний сараачихыг уншсан танд баярлалаа. 
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 398 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

good good
Цагаан хараацай хэзээ бичсэн: 11:34, 2013-01-30 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 15-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 398 удаа уншигдсан. Та миний блогийн 348806 зочин боллоо.Танд Баярлалаа.