Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 14-р хуудас. | дараах >>

Амьдралын баталгаа

2013-01-17,22:00
Нэг найзынхаа хүсэлтээр нэг өгүүллэг уншлаа. Их хөөрхөн өгүүллэг байна. Амьдралын сургамжит өгүүллэг номноос тэрхүү өгүүллэгийг авсан юм байна. Би тэгээд тэрийг өрийнхөө блог дээр оруулмаар санагдаад энэ доор орууллаа. 

Нэгэн бяцхан хүү эмийн сангийн утасны бүхээгт ороод, нуруу нь хүрэхгүй байсан учраас ундааны хайрцаг өрж, дээр нь гарч зогслоо. Тэр утасны аппаратанд арайхийн хүрч, товчлуур дээр дугаараа оруулав.Эмийн сангийн эзэн ийм жаахан хүүхдэд утсаар ярихын хэрэг юу байдаг билээ хэмээн гайхаж, түүний юу хийж байгааг хэсэг зуур сонирхон ажиглажээ. Хүү утсаар: "Хатагтай, би танай зүлгийг засах ажил хийж болох уу" гэж асуухад, утасны нөгөө үзүүрт, "Уучлаарай! би аль хэдийнээ ажилчин авчихсан" хэмээн хариулах нь сонсогдов. Хүү: "Хатагтай, би танай ажилчнаас чинь хоёр дахин хямд үнээр зүлгийг чинь засаж өгье!" гэхэд,Хатагтай: "Уучлаарай, манай зүлгийг засаж янзалдаг хүүхэд ажлаа маш сайн гүйцэтгэдэг. Би түүний хийсэн ажлийг их өндрөөр үнэлдэг" хэмээн хариулав.Хүү бүр ихээр шамдаж, ажилд орохыг үнэхээр их хүсэж байгаа бололтой, "Хатагтай би танай явган хүний замын хажуу тал, довжоо болон бусад хэсгийг маш сайн цэвэрлэж, засаж өгье! Хэрвээ намайг ажилд авбал, та энэ хотын хамгийн үзэсгэлэнт сайхан цэцэрлэгтэй болно шүү" хэмээн хичээнгүйлэн гуйлаа. Хатагтай: "Уучлаарай хүү минь! надад өөр ажилчин хэрэггүй" гээд утсаа таслав. Хүүгийн царайд инээмсэглэл тодрон, баяртай нь аргагүй утсаа тавилаа. Эмийн сангийн эзэн энэ бүхнийг сонсоод, хүүтэй уулзав.Эзэн: "Хүү минь! Чи ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ажилсаг хүн болох нь тодорхой байна. Манайд ийм сэтгэлээсээ ажилладаг хүн их хэрэгтэй байгаа юм. Чи манайд ажиллахгүй юм уу?" гэхэд Хүү: "Үгүй дээ! баярлалаа!"  хэмээн хариулав.Эзэн: "Чи утсаар ажилд орохыг нэг эмэгтэйгээс хичээнгүйлэн гуйгаад байсан шүү дээ" хэмээн гайхаж асуухад,Хүү: "Ноёнтоон! Би ажлаа хийчихээд, өөрийнхөө эзэнд таалагдсан эсэхийг шалгаж үзсэн юм. Энэ хатагтайн гэрийн зүлгийг би засаж янзалдаг" юм хэмээн хариулжээ.

бичсэн: Энхмандах төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 577 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 14-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 577 удаа уншигдсан. Та миний блогийн 348735 зочин боллоо.Танд Баярлалаа.