Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™

Бичлэг №3

2013-01-17, 14:11
Блогтоо салхи оруулаагүй их удлаа даа. Хамгийн сүүлд хэзээ бичиж байснаа ч мартчихсан байна. Твиттерт хэт донтсоны үр дүн байх л даа. Хэт донтоогүй байсан бол одоо ингээд л бичээд сууж л байх байсан байх. 

Сүүлийн 1 сарын хугацаанд асар их танилтай боллоо. Урд хожид байгаагүйгээр их хүнтэй танилцсан, уулзсан. Тэрнээс өмнө Тэмка агаагын төрсөн өдрийг тэмдэглэж баахан урлагийнхны дунд байсан даа. Тэр тоглолт бол асар хүний бүрэлдэхүүнтэй байсан урьд хожид тийм тоглолтыг тайзны урдаас л үздэг байсан бол энэ жил тайзны араас үзлээ. Бас л их сонин юм. Нэг өдөр 2 удаа тоглосон болохоор хүлээнэ гэдэг ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 398 удаа

Бичлэг №2

2012-10-13, 02:11
Бичлэгүүдээ дугаарлах нь сонирхилтой ч юм шиг. хэхэ. Энэ удаагийн нийтлэлээ өөрийн залхуурлын талаар сараачъя гэж бодлоо. Их залхуугаас бага залхуу нь дээр гэдэг ч надад их залхуу нь бүрдсэн юм шигээ. Дотроо юм бодоод явавч тэрэндээ хүрч чадахгүй их залхуурч байна даа.  

Ойрын хэдэн өдөр завтай ч биш завгүй ч биш 2-н дунд л гүйгээд л байна. Ажлуудаа ихэнхийг нь онлайн болохоор амар байдаг ч асаахаас залхуу хүрэх юм баярлах Асаачихаараа бас л залхуу хүрээстэй. Ер нь л энэ нийтлэлийг бичих хэрэгтэй ч юм уу залхуу хүрээд л байна шүү. 

Заза. Залхуу дээд зэргээрээ хүрч байна. Ороо засах гэж бас залхуу. Гэхд...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 520 удаа

Бичлэг №1

2012-09-04, 23:35
Заримдаа юу бичих гэж байгаагаа мэдэхгүй хэсэг харж, бодож суух юм. Сүүлийн үед нэг л хэвийн шинэ зүйлгүй амьдраад байгаа юм шиг санагдах юм.

Өнгөрсөн сард Монгол Ралли 2012 дээр ажиллаж хэлний мэдлэгээ бага ч гэсэн дээшлүүллээ. Орон орны, төрөл бүрийн акценттэй хүмүүстэй ярьж үзлээ. Заримыг нь нэг яриад л ойлгож байхад заримыг нь бүүр ойлгохгүй юм. Заримтай нь бүүр хоорондоо ч ойлголцохгүй юм хаха.

За тэр ч яахав саяхнаас Андройдын хэрэглэглэгч бол нээлттэй эхийн програмуудыг ашиглаж эхэллээ. Хавчигмал ч гэсэн iOS -н програмуудыг одоохондоо хараахан гүйцэхгүй байгаа ч технологийн дэвшилээрээ ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 484 удаа

Social Media, Social Network

2012-05-27, 12:24
Өчигдөр шөнө унтаж хэвтэж байгаад энэ талаар бичих бодол төрсөн. Нийгмийн сүлжээ гэх зүйл гарч ирснээр маш хурдацтай хөгжиж байгаа. Хамгийн энгийн жишээ гэвэл бидний байнга л ашигладаг hi5, facebook, twitter, G+ гэх мэт. Интернэт үүссэн цагаас л үүсэлтэй гэж боддог. Анхандаа mail list үүсгэж хоорондоо харилцаж, санаа бодлоо хуваалцдаг байсан ба сүүлдээ энэ нь өргөжиж сайт болон хувирсан байх. Энэ талаар интернэтээс хайвал зөндөө л мэдээлэл байгаа.  Харин би энд өөрийн боддог зүйлээ, сурсан мэдсэн зүйл дээрээ бичье гэж бодлоо.

Хүн бүр л өөрийн гэсэн арга барилаар эдгээрийгээ удирддаг. Тухайн хү...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 627 удаа

Зуслангийн дурсамж

2012-04-22, 01:50
Гэнэт сууж байгаад зуслан санаанд оров. Бага ангид байхад найрамдал их явдаг байсан даа. Дандаа шинэ жилээр харшийн сүлд модны наадамд манай сургуулийнхан тэр чигээрээ л явдаг байсан. Тэр үе ч сайхан байж дээ. 5-р анги хүртлээ явсан санагдаж байна. Найрамдал дээр дандаа өвөл очиж байсан болохоор байшинд л ордог байсан. Дотуур нь их хэсэж амттан их авч иддэг байж билээ. Хамгийн гоё нь Зайрмаг нь янзтай. Одоо хүртэл тэр зайрмагны амтыг мартдаггүй. Ингэж 5 жилийн өвөл найрамдал явж өнгөрүүлсэн дээ.

4-р анги төгсдөг жил 99 оны зун анх удаа хүүхдийн зуслан явахаар болов оо. Уг нь ах нартайгаа хамт ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 815 удаа

Онгод оров

2012-03-04, 23:35
Би нэг бөө шиг онгодоо дуудаж байгаад энэ нийтлэлийг бичиж байгаа юм биш. Нэг танилтайгаа харилцаад сууж байгаад гэнэт л бичмээр санагдаад. Сүүлийн хэдэн өдөр үнэхээр л завгүй хүн шиг л гүйлээ. Хичээл, хажуугаар нь бас ажил. Саяхан нэг шинэ ажил гардан авсан болохоор нэг жигдрүүлэх гээд л үзэж л байна. Бас нөгөө ажлууд болон хичээлээ хаячихгүйхэн шиг л явж байна.

Ер нь ажлыг хийхэд төлөвлөлт бас цагийн хуваарь их чухал юм байна лээ. Одоогоор би тийм юм хийгээгүй ч удахгүй өөртөө маш нарийн цагийн хуваарийг бий болгож тэрийгээ мөрдөнө. Цагийн менежментийн талаар их олон номноос уншиж байсан юм б...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 481 удаа

Гарчиггүй

2012-01-23, 01:54
Надад гарчиггүй хэд хэдэн нийтлэл бий. Ямар нэгэн бүтээлд нэр өгөх хамгийн хэцүү байдаг гэж үнэн юм шиг байна лээ. Яахав нэр нь тодорхой үед түүнийг бүтээхэд бас гайгүй. Ойрын хэдэн өдөр завтай ч биш завгүй ч биш явсаар байгаад л таарлаа. Хамтлагийн ажил ихтэй, хичээл бас дээр нэмэгдээд... Мөн нэг ажиллана гэж байсан сайт маань ажиллагаанд орсон. Тэр сайт дээрээ одоо нэг сайн анхаарлаа хандуулах санаатай байна.

Жиргээ дээр бичих маань ер нь багассан. Хааяа нэг зав гарахаараа л бичдэг болсон. Харин өнөөдөр блог дээрээ хэд хэдэн нийтлэл бичих санаатай бүр зорин зорин орж ирлээ. Хэсэг бүлэг нөхдү...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 432 удаа

Сайн байна уу? Блог минь

2011-12-28, 02:34
Сүүлийн хэдэн өдөр серверээ нүүлгээд манай блогмн.нэт маань ажиллахгүй засвартай байлаа. Энэ хугацаанд блогоо их санасан байна. Бүүр юм бичих гэсэн хүсэл эрмэлзэл төрөөд байдаг. Блог маань байхгүй болохоор тиймхэн л байлаа. Харин одоо блогтоо бодож буй хэд хэдэн нийтлэлээ оруулна гэж бодоод байна. Бичлэгээр бөмбөгдөнө. баярлах Блог үгүй бол би үгүй гэж худлаа бураад ч яахав.

Дээр Блогчидын наадмын нэг бичлэг дээр Банжиг сайтын админ "бичих тусам хөгжинө" гэж байсан. Энэ 3 үгийн цаад санаа нь болохоор хүн бичихийн тулд судална, хайна, эрэлхийлнэ тэгээд олно тэрийгээ харьцуулна, дүгнэнэ тэгсний эцэст н...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 674 удаа

Ганцаардал...

2011-12-11, 23:56
Ганцаардал... Энэ үг нэг л сонин... Уг нь энэ үгийн тайлбарыг харъя гэж бодож toli.query.mn рүү шагайсан боловч "Ганцаардал гэсэн үг олдсонгүй" гэнэ дээ.

     Ямар үед ганцаардал гэгч бий болдог нь бас л сонин. Миний хувьд ганцаардал ганцаараа байх үед эсвэл хэн нэгнийг санахаараа ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг. Тэр үед нэг л сонин болчихдог. Цээжин дээр нэг бул хар чулуу байгаа юм шиг. Тэр чулууг авч гаргахад их хэцүү, цаг хугацаа, бие сэтгэл бас өөрийн эд эсээ нилээн үхүүлж байж сая л нэг тэр чулуу дахин цээжин дээр гарч ирэхгүй байх.

       Ганцаардаж буй хүн элдвийг сэтгэж толгой дотор...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1771 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 4-с 2-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Та миний блогийн 350160 зочин боллоо.Танд Баярлалаа.