Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 31-р хуудас. | дараах >>

Сайн байна уу? Блог минь

2011-12-28,02:34
Сүүлийн хэдэн өдөр серверээ нүүлгээд манай блогмн.нэт маань ажиллахгүй засвартай байлаа. Энэ хугацаанд блогоо их санасан байна. Бүүр юм бичих гэсэн хүсэл эрмэлзэл төрөөд байдаг. Блог маань байхгүй болохоор тиймхэн л байлаа. Харин одоо блогтоо бодож буй хэд хэдэн нийтлэлээ оруулна гэж бодоод байна. Бичлэгээр бөмбөгдөнө. баярлах Блог үгүй бол би үгүй гэж худлаа бураад ч яахав.

Дээр Блогчидын наадмын нэг бичлэг дээр Банжиг сайтын админ "бичих тусам хөгжинө" гэж байсан. Энэ 3 үгийн цаад санаа нь болохоор хүн бичихийн тулд судална, хайна, эрэлхийлнэ тэгээд олно тэрийгээ харьцуулна, дүгнэнэ тэгсний эцэст нэг нийтлэлийг арга яс нь үүснэ. Ихэнх нь хүмүүс арга ясыг нь хийчихээд орхичихдог. Тэрийгээ гоё нийтлэл болгоосой гэж би хүсдэг.  Арга ястай болсон хүн тодорхой хэмжээгээр судалгаа хийсэн болохоор хөгжсөн гэж ойлгож болно. Урьд мэдэхгүй байсан зүйлээ мэддэг болсноор тухайн хүн хөгжсөн. баярлах Иймд бичээд л бай тэгвэл та хэзээ нэгэн өдөр өөрийн гэсэн хураасан мэдлэгийг бие даан судалж олсон болохоо мэдрэнэ.

Манай нэг багш хэлэхдээ аливаа хүн блог анх бичихдээ их хөтлөгдөн өөрийн үгээр бодож санасанаа бичдэг бол бичсээр байгаад блогийнхоо нийтлэлд хяналт тавьж нийтлэлч тал руугаа болдог гэж байсан. Тэгээд эцэст бичихээ больдог. Тэр хүн анх бичиж байсан шигээ бичээд байсан бол яах бол? Эсвэл нийтлэлч хүн шиг бичих ёстой юм уу? Энэ бас л асуудал. Түрүүний хэлдэгээр бичээд л байхаар суралцаад байдаг байх.

Эртээд блогчидтойгоо уулзаж байхад хуучины нэг блогчин маань анх бол юу санасанаа л бичдэг байсан гэнэ. Одоо бол бичихдээ өөртөө их цэнзүүр тавьдаг гэсэн. Нэг нийтлэл бичиж эхлээд тэрийгээ дахин дахин уншсаар байгаад ер нь энэ хэрэгтэй ч юм уу? үгүй ч юм уу? гэж бодоод больчихдог гэж байсан. Одоо бол өөрт нь 10 гаруй нийтлэл бэлэн бий гэж байсан. Анх бичихдээ хамаа намаагүй бичдэг байсан бол эхлээд авиа зүй, дараа нь үг зүй, цаашлаад өгүүлбэр зүй дээрээ хяналт тавьдаг болсон гэсэн. Энэ бас нөгөө бичих тусам хөгжинө гэдгийн нэг тод жишээ байх.

Би хувьдаа хүмүүс ямар  ч бай блогоо бичээд л байх хэрэгтэй гэж боддог. Бусад хүмүүст миний юу гэж бодох нь надад огт падлий байхгүй. Миний бодол бол миний л бодол. Яахав зарим үед буруу ташаа байх ч тухайн сэдвийг дахин судалж үзээд алдаагаа ойлгодог. 

Заза баахан юм нуршчихлаа. Бичээд бай блогчид минь.

МОНГОЛЫН БЛОГЧИД МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ


бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 674 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

@AnuHarchu Баярлалаа. Хичээн бичих болноо.

@edu Баярлалаа.

@Цагаан хараацай болно шдээ. Үүл буудах гоё арга бий. http://forum.dusal.net/viewtopic.php?f=54&t=244&start=16 Ийшээ ороод үз. Энд цасны коп байгаа.

Шүлгийн блог руу чинь хааяа нэг ордог. Гоё гоё шүлэг байдаг.

@Dadido Тийм шүү. Сэтгэгдэл хамгийн гоё. Шинэ сэтгэгдэл ирэнгүүт өөрийн эрхгүй нүүрэнд мишээл тодроод л..
Энхмандах хэзээ бичсэн: 15:48, 2011-12-28 | |
Блог бичээд нэг мэдсэн 4 дэхь жил рүүгээ орох гэжийшд. Блогын ертөнц сайхаан. Гэхдээ сэтгэгдэлтэй бол бүр ч сайхан.
dadido хэзээ бичсэн: 15:41, 2011-12-28 | |
цаснаас чинь блогтоо оруулчих юмсан. үүл буудах аргаа заагаад өгчихөө
Цагаан хараацай хэзээ бичсэн: 14:48, 2011-12-28 | |
Араг ястай болсон хүн: хэхэ, би ч бас шүлгэнцэр, шүлгэрхүү, шүлэг шиг, шүлэглэсэн, шүлэг аятай, шүлэг болчих шахсан юм бичиж байснаа ирээдүйд жинхэнэ шүлэг болчихсон байвал сайхан л байна. ичихгүй миний шүлгүүд гээл дайраад л бичнэ шүү дээ. өөрийгөө тооход минь энэ муу блогын минь хэрэг болж байгаа гэж. хэлээ гаргах
Цагаан хараацай хэзээ бичсэн: 14:45, 2011-12-28 | |
алга ташилт
EDUCATION хэзээ бичсэн: 12:43, 2011-12-28 | |
Good luck awkward friend, good luck.

Миний үг биш, сүүлд сонссон дууны хамгийн сүүлийн мөрнөөс иш татлаа.
Anu Harchu (зочин) хэзээ бичсэн: 03:17, 2011-12-28 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 31-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 674 удаа уншигдсан. Та миний блогийн 347005 зочин боллоо.Танд Баярлалаа.