Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 148-р хуудас. | дараах >>

Төсөл хэрхэн бичих вэ?

2008-11-29,12:00
Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах бөлжээ. Гэтэл бидэнд соёлтой “мөнгө гүйх” туршлага бага. Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд урглдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тусгай үйлс бүтээе гэвэл юүны өмнө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Төслөө хэр сайн бичиж чадна, өрсөлдөгчөө төдий чинээ амархан буулгаж авна. Одоогоос хэдэн жилийн өмнө “төсөл бичиж өгнө” гэсэн зар сонинд нийтлэгдэж байлаа. Төсөл бичихаргачлалыг нь мэддэг нэгэн нь мэдэхгүйгээс мөнгө авч, ийнхүү үйлчилгээ үзүүлдэг байж. Зах зээлээ дагаад ханш нь харилцан адилгүй байсан. Төслийн нийт мөнгөн дүнгийн 10-20 хувьтай тэнцэх хөлсийг эсвэл энэ бүгдийг дундажлан 500 ам.доллар гэх маягтайгаар үнэлдэг. Тэгэхээр төсөлд зарцуулах мөнгөө хэмнэх боломжийг “Бизнесийн мэдээ” сонинолгож байна. Төслийг хэрхэн бичих вэ? Магадгүй энэ зөвлөгөө өнөөдөр биш юм аа гэхэд, маргааш танд хэрэг болж мэднэ. Та өдөр бүр ажилдаа явах замдаа гудамж цэвэрлэж байгаа үйлчлэгчтэй таардагуу.Тэрүйлчлэгч гудамжаар хөглөрөх модны навчис, малгайлан орох цасыг биш зөвхөн бидний хогийн цэгээс хийсэхтэрлхэсгийг шүүрдэжхамаг цаг, завааалдажбайгаахарагддаг. Уринцагирж, салхи шуурга ихсэхэд Таны нүдэндээр хогхийсч, хөлтэй ороолдож байгаа дүр зураг төсөөлөгдөж байгаа байх. Тэгвэл энэ үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх нэг арга Танд байгаа, магадгүй энэ санаагаа хэрэгжүүлэхэд тань санхүү мөнгөний хувьд бэрхшээл учирч байгаа гэж санавал энэ тухайгаа цаасандээр хажуудахь хүндээ тайлбарлан ярьжбайгаатай адилаар дүрслэн бичих хэрэгтэй. Энэ бол жишээ. Бичих зүйл чинь цаасан дээр нэг л бууж өгөхгүй байвал төсөл хэрэгжүүлэх болсон гол шалтгаан, яагаад энэ асуудал ингэжанхаарлыгтанитатахбөлөв, Таны төслийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх болсон зорилго, мөн энд тавиад байгаа асуудлыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа бэрхшээлтэй юүгаараа холбоотой, зорилго биелэгдлээ гэхэд ямарүр дүнгарахталаар бичээрэй. Төсөл хэрэгжсэний дараа бодит байдал хэрхэн өөрчлөгдөх тоон болон чанарын өөрчлөлтөө нарийн тусгахыг бод. Дээр нь энэ бүгдийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөрөмж, боловсон хүчин, тэдгээрийн цалингийн асуудлыг ч тусгаж өгнө. Тоног төхөрөөмжийн үнэлгээний хувьд гэвэл зах зээлийн ямар үнэлгээг баримталсан болохоо тусгах нь зөв. Дээр нь хэрэгжүүлэх явцад хяналт тавьх системтэй байхаар тооцож төслөө бичээрэй. Төсөл нэг, хоёр бүр хэд хэдэн ч хуудас байж болно. Тэгэхдээ тухайн хандивлагч байгууллагын тавьсан шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Хүмүүс төслөө санал маягаар бичдэг. Зарим нь ч баримт маягийг нь илүүтэй сонгодог. Тэгэхээр аль нь ч болно. Төслийн хуудсыг цаанаас нь тэд гээд заасан тохиолдолд түүндээ багтаах гэж шахах, аль эсвэл материалаа сунгах гэж оролдсоны хэрэггүй. Хэрэв тэгвэл ямар ч зохион байгуулалтгүй хүн болж харагдана гэдгийг санах хэрэгтэй. Төслийн материалаа хийх хавтаснаасаа эхэлие. Үүнийг зөв сөнгөххэрэггэй. Төслийн баримт бичгийн хавцанд төслийн нэр байна. Нэр сонголтын хувьд анхаарал татахаар бас логьктой, богино байх нь чухал юм. Захиалагч байгууллагын нэр, шуудангийн хайрцаг, факс, электрөн шуудангийн хаяг, банк, дансны дугаарыгньдорнь бичнэ. Дараа нитөслийнүдирдагчийн овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсны дугаар, электрөн шуудангийн хаягыг дурдаж өгнө. Байршил. Үүнд, тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг, сум, улсын нэрийг зааж өгнө. Дараа нь төсөл хэрэгжүүлэх хугацааг заана. Хугацааг сараар тавьдаг ёстой гэдгийг анхаараарай. Төслийн нийт дүн гэдэгт тухайн төсөл хэрэгжиж дуусах хүртэлх зардал орно. Төслийн гол өгүүлэмж хэсэг. Үүнд, төслийг хэн хэрэгжүүлэх, хэнд ямар учраас хэрэгтэй, төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай зэргийг тусгахад хангалттай. Дараа нь оршил бүюү танилцуулах хэсэг байна. Энд захиалагч байгууллагын тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийж өгөхёстөй. Дээрнь тухайн төслийг хэн өгсөн. Хэн хэрэгжүүлэх гэж байгаа, оролцох хүмүүс ямар боловсролтой болох. Тэдгээрийг хэрхэн сонгосон шалгуураа тусгах низүйтэй юм. Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байна. Энэ бүлэгт ямар шаардлага, хэрэгцээгүндэслэн ямар бэрхшээлийг шийдвэрлэхэд зориөлагдсантөхайгаа тусгаж өгнө. Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юүны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдал яг яаж өөрчлөгдөх талаар энэ бүлэгт л бичих ёстой юм . Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Үнэлгээ, дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт чухам юү бичих нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Төслийн төгсгөлд яаж үнэлж дүгнэх тухай асуудал энд тусгагдана. Тухайн төслийг хэрэгжүүлснээр зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавьх хяналт шалгаптын тухай өгүүлнэ. Төслийн баталгаат байдалаар дараагийн санхүүжилт. Энэ бүлэгт төслийг хэрэгжүүлснээр олсон амжилтаа цаашид өргөжүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай, мөн ямар эх үүсвэр ашиглавал зохилтой талаар бичих хэрэгтэй юм. Төслийн ес дэх хэсэгт “төсөв” гэсэн бүлэг орно. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг энэ бүлэгт тусгана. Тэгэхээр шаардагдах хөрөмгө мөнгийг, а/ хандивлагчдаас нийт хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний санхүүжилт хүсч байгаа, б/ санхүүжилтийн үлдсэн хэсгийг ямар эх үүсвэрээр олох, в/ Хөрөнгө чухам юүнд зарцуулагдах болохыг бичнэ. Хамгийн сүүлийн бүюү хавсралт бүлэг. Төслийн баримт бичигт захиалгын агууллагыг тодорхойлж тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргаж өгнө. Ингэсэн цагт Таны төсөл бэлэн болно.
бичсэн: Энхмандах төрөл: Зөвлөгөө | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2146 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

үнэхээр хэрэгтэй мэдээлэл байнав өөрийн хайсан зүйлийг олж авсан даа баяртай байна
Зочин хэзээ бичсэн: 18:49, 2011-05-06 | |
хш
таалагдаж байна одоо үед чухал сэдэв шүү
ариука (зочин) хэзээ бичсэн: 23:18, 2011-02-13 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 16:54, 2010-09-10 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 148-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 2146 удаа уншигдсан. Та миний блогийн 347011 зочин боллоо.Танд Баярлалаа.