Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 147-р хуудас. | дараах >>

Монгол Улс

2008-11-29,12:09

Монгол улс

Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа  Төрийн Сүлд
 
Байршил
Нийслэл Улаанбаатар
Албан ёсны хэл(нүүд) Монгол
Засаглал Парламентийн засаглалтай ардчилсан улс
- Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр
- Ерөнхий сайд Санжаагийн Баяр
Тусгаар тогтнолын үйл явдлууд  
- Их Монгол улс байгуулагдсан 1206
- Богд Хаант Монгол улс байгуулагдсан 1911 оны 12 сарын 29
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсан 1921 оны 11 сарын 24
- Монгол улс байгуулагдсан 1992 оны 1 сарын 13
Газар нутаг  
- Нийт 1,564,116 км² (19-д)
- Ус (%) 0.6
Хүн ам  
- 2007 оны тооцоо 2,951,786 (139-д)
- 2000 оны тооллого 2,407,500
- Нягтшил 1.7/км² (227-д)
ҮНБ 2005 оны тооцоо
- Нийт 5.56 тэрбум (147-д)
- 1 хүнд оногдох ҮНБ 2,175 (138-д)
ХХИ (2007 он) 0.700 (114-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Төгрөг (MNT)
Цагийн бүс UTC+7 -оос +8
Улсын домэйн нэр .mn
Утасны код +976




Монгол улс
нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казакстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казакстаны зүүн цэг нь хоорондоо маш бага зайтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг, улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай.

Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ 3-р зууны үед Хүннү гүрний төв болжээ. МЭ 4-с 10-р зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Төв азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг Өгөдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд ач нь болох Хубилай хаан Юан гүрнийг Хятадад байгуулсан байна. Юан гүрэн унасны дараа 14-р зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын нөлөөлөл маш их байв. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж Монгол орны улс төр тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь оржээ. 1990-ээд оноос социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн эдийн засагтай болсон.

Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казакстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казак, Тува үндэстнүүд амьдардаг.

Эх үүсвэр Википедиа
бичсэн: Энхмандах төрөл: Монгол Улсын Тухай | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1025 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 147-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 1025 удаа уншигдсан. Та миний блогийн 347003 зочин боллоо.Танд Баярлалаа.