Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 146-р хуудас. | дараах >>

Түүх

2008-11-29,12:10

Эртний түүх


Еврази, 1200 оны үед

Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Жужан улс байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түрэгүүдийг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ.

 

Их Монгол Улс



Их Монгол Улс

Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Ази, Европын улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагчид 13-р зуун хүртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газарт буюу Вьетнамаас төв Европ хүртэлх олон улсуудад ноёрхлоо тогтоож чаджээ. Нийт 33,000,000 км² газар нутгийг эзэлж байв. Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл нь Их Монгол Улсыг задлан бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.

 

Манж Чин Улсын дарлал


Наймдугаар Жибзундамба Хутагт

17-р зууны үеэс Манжууд зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Өвөр Монголыг эзэлж, 1691 онд Халхчууд дагаар орсон юм. Ингэснээр Зүүнгарын хаант улсаас бусад нь Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. Манжийн түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж байсан Зүүн гарын хаант улс удалгүй (1755 онд) хүчин мөхөсдөж Манжид эзлэгдсэн. Ийнхүү Халх Монголчууд хоёр зуун жилийн турш Манж Чин Улсын эрхшээлд байсан юм.

 

Тусгаар тогтнол

20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Халхын хан, ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Сибирийн, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

 

Социалист Монгол


Дамдины Сүхбаатар

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтийг хийсэн юм.

 

Ардчилсан хувьсгал


1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох болж олон ч хөдөлгөөн холбоод байгуулагджээ.

1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлан, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.

Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.

Эх үүсвэр Википедиа
бичсэн: Энхмандах төрөл: Монгол Улсын Тухай | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 934 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 146-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 934 удаа уншигдсан. Та миний блогийн 347002 зочин боллоо.Танд Баярлалаа.