Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 131-р хуудас. | дараах >>

Зүүдээ санаж зөн совингоо мэдрэх

2008-12-03,23:22
Өглөө сэрээд урьд шөнө юу зүүдэлснээ эргэж санах гэж хүн бүр оролддог. Заримынх нь зүүдэлсэн зүүд тод байдаг бол огт санаанд нь орж ирэхгүй байх тохиолдол ч бий. Зүүд гэдэг хүнд баяр жаргал, зовлон шаналал авчирдаг. Yүний учрыг тайлж сайхан зүүдээ биелүүлэхийг хүн бүр хүсдэг. Тиймээс зүүд хэмээгч нь чухам юу байж болох талаар уншигч та бүхэнд зориулан сонирхолтой материал бэлтгэлээ.

Зүүд таныг болзошгүй аюулаас хамгаалдаг
Од эрхсийн хөдөлгөөн нь тухайн хүний амьдралд байнгын өөрчлөлтүүдийг авчирдаг талаар олон арван жилийн турш эрдэмтэд судалсаар ирсэн. Аливаа зүйлийн үр дагаврыг хүний тархи эхлэн тусган авч түүний нөлөөгөөр бий болох нөхцөлийг нэлээд өмнө нь мэдэрдэг ажээ. Тиймээс зүүд нь хүнд хэрэгтэй зүйлээ урьдчилан харах гол хэрэглэгдэхүүн болдог. Хүний тархи унтаж байх үед биеэ бүхэлд нь хянаж, өдрийн болсон явдлыг тунгаан боловсруулж, алс холоос илгээсэн дохиог хүлээн авдаг байна. Түүнчлэн ямар эрхтэн өвдөх, шинэ сонин нээлт хийх, хамаатан садан, найз нөхдийнхөө амьдралыг төсөөлөн зүүдэлж мэдэрдэг ажээ. Зүүд тухайн хүнд тохиолдох аюул осол гай тотгорыг урьдчилан харж мэдэрч байдгаараа ач тустай үйл явц гэнэ.

Зүүдийг урьдчилан төлөвлөж, ямар хувь заяа угтаж байна вэ гэдгийг мэдэх гэж оролдож болдоггүй. Хэрвээ “би үүнийг л зүүдлэх ёстой, өнөө шөнө л зүүдэндээ ирээдүйн ханиа харъя” гэх зэргээр хүчилбэл сөрөг үр дагаварт хүргэдэг байна. Ингэснээр зүүд төөрдөг . Хүн сэтгэл санаа тавгүй, стресст орсон үед уураг тархи хэт ачаалалд орж сэтгэхүйд нөлөөлдөг. Yүнтэй адил ямар нэгэн зүйлийг зүүдлэх гэж хүчилбэл тархины хэвийн үйл ажиллагаа алдагддаг аж.

Өнгөтөөр зүүдэлж болдог
Хүн тухайн орчинд, ямар байрлалтай унтаж байгаагаас хамааран зүүдний сэдэв өөр өөр байдаг ажээ. Тайван орчинд, цагаан цайвар өнгийн ор дэрний хэрэгсэл хэрэглэж, гэрэл гэгээтэй тасалгаанд унтаж буй тохиолдолд ихэвчлэн сэтгэл хөдөлгөсөн, мөрөөдөл биелсэн зүүд зүүдэлдэг гэнэ. Энэ үед зүүдний үйл явдал илүү тод төрөл бүрийн өнгөтэйгөөр харагддаг байна. Харин тайван бус, харанхуйд хажуу тийшээ эсвэл доошоо харж унтсан тохиолдолд хар, цагаанаар зүүдэлдэг аж. Өнгөрсөн амьдрал, аюул ослыг зөгнөсөн үйл явцыг илүү зүүдэлдэг гэнэ. Мөн агаарын урсгал чөлөөтэй нэвтэрсэн орчинд болон гадаа унтах тохиолдолд зүүдээ үргэлжлүүлэн зүүдэлж болдог байна.

Далд зүүдийг ил гаргах арга
Хэн ч бусдын зүүдийг тааж мэддэггүй, тайлж чаддаггүй болохоор зүүд нь далд үзэгдэл юм. Харин тэр далд үзэгдлийг ил гаргаж болдог гэнэ. Ямар ч гэрлийг ойлгох чадвартай толины гадаргуу нь энэ үед тусалдаг байна. Хүний тархинд бий болсон сэтгэцийн өөрчлөлтүүдийн үед толины тусламжтайгаар гадагшлуулж, ил гаргаж болдог байна. Хэн нэгэн хүн бусдыг унтаж байхад цээжин дээр нь толь тавьж, ямар нэгэн зүйл асууж, зүүдийг нь яриулах гэж оролддог нь ийм учиртай ажээ.

Ижил зүүд гэж байдаггүй
Хүн бүр ямар нэгэн төсөөлөлтэй, дохио тэмдэгтэй зүүд зүүдэлдэг. Тиймээс ижил зүүд гэж байхгүй. Орой унтахдаа хоёр хүн нэг сэдвээр ярилцлаа гэхэд шөнө нь өөр өөрийн төсөөлөл, зураглалаар бодлоо үргэлжлүүлэн зүүдэлдэг. Хүмүүс заримдаа хаа нэг газар учрал уулзалт тохиолдоход би энэ хүнийг хаана харлаа, энэ газар урьд нь ирж байсан юм байна гэж гайхдаг.

Гэтэл үүнийг зүүдэндээ урьдчилан харж, тэр газартаа зүүдээрээ дамжин хэдийнэ аялчихсан байдаг нь гайхалтай, тайлагдашгүй нууц юм.

Хамгийн барьцгүй нь зүүд
Зүүдэнд барьц, гарц гэж байдаггүй. Хаанаас нь харах, хаана очихыг хэн ч мэддэггүй. Морийг гахайн хоншоортой, хүнийг далавчтай болгож чаддаг цорын ганц шидтэн нь зүүд. Хүн зүүдэндээ юуг ч харж, яаж ч явж мэднэ. Ямар нэгэн дүрсийн хоосон эвлүүлэг ч гэж хэлж болох талтай. Тиймээс бид зүүд зэрэглээ гэж ихэвчлэн хэлдэг. Та зүүдийг барьж үзэх гэж, зүүдэндээ харсан төгс хүнийг олох гэж зүүдний гүнд үзэгдсэн диваажингийн хотхонд зочлох гэвэл хоосон мөрөөдөл л байх болно.

Суу билэгтнүүд шинэ санаа нээлтээ зүүднээс шүүрдэг
Агуу их зөгнөгч Нострадамусын зөгнөж хэлсэн бүхний ихэнх нь зүүдний тайлал байсан тухай бичиж, ярьцгаадаг. Дэлхийн II дайн, байгалийн гай гамшиг сүйрлийг урьдчилан тааж хэлэхэд, зөгнөн мэдэхэд зүүд л тусалсан гэдэг. Химийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Менделеев өөрийн гайхамшигт үелэх системийнхээ заримыг зүүдэндээ анхлан харж, нээлт хийсэн бол суу билэгт эрдэмтэн Альберт Эйнштейн өөрийнхөө алдарт харьцангуй онолын гол санаагаа зүүдэндээ харсан гэж өөрөө хэлсэн байдаг. Мөн М.Ломоносов зүүдэндээ эцгийнхээ сүйрсэн хөлөг онгоц байгаа газрыг харсан гэдэг. Тэгээд тэр арал дээр очтол сүйрсэн онгоцны үлдэгдэлд эцгийнх нь цогцос байсан гэдэг. Энэ мэтчилэн олон жишээг дурьдаж болох юм. Зүүд зөвхөн зөгнөөд зогсохгүй шинэ санаа нээлтүүдийг хэлж өгч байдаг байна.

Зүүдний засал, дом
Монголчууд зүүдний учрыг эртнээс тайлж, арга засал домыг хийсээр ирсэн байна. Дэлхийн соёл иргэншилт бүх хүмүүс л өөр өөрсдийн ёс заншил, арга ухааны хүчээр зүүдийг тайлан, тайлбарладаг. Харин манайд эртнээс уламжлагдаж ирсэн зүүдний засал, дом олон янз байдаг байна. Зүүд бүр өөр өөрийн тайлалтай, өөр өөрийн гэсэн арга засалтай ажээ. Ихэвчлэн муу зүүд сайн үйлсийг билэгдэж, сайн явдлын зүүд муу ёрыг зөгнөдөг гэдэг. Жишээ нь хүний цус зүүдлэхэд баяждаг бол хурим найр зүүдлэхэд өвчин ороох гэх мэт. Сайн зүүдээ манаж хонохын тулд орой унтахдаа дэрэн дороо мөлгөр чулуу хийх, шүтэж явдаг зүйлээ биедээ ойрхон байлгах хэрэгтэй гэнэ. Харин муу ёр зөгнөсөн зүүдийг өөрөөсөө зайлуулахын тулд өглөө сэрээд сэтгэл ариусгасан тарни унших, модны зомгол авч хоёр хуваан баруун, зүүн тийш хаях мэт өөрийн сэтгэлд нийцсэн арга заслыг хийдэг байна. Шөнө дунд зүүдэлсэн зүүд ихэвчлэн төөрсөн, будилсан байдаг тул үүрээр зүүдэлсэн зүүд үнэн бодитой, биелэх магадлал ихтэй байдаг гэнэ.
бичсэн: Энхмандах төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3877 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 131-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 3877 удаа уншигдсан. Та миний блогийн 347009 зочин боллоо.Танд Баярлалаа.