Сургуулиа шүүмжлэхүй
2008-12-06,12:17
Зиак. Энэхүү бичлэгийг минь уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүрье.
Өчигдөр нэг найзынхаа сургуулиа шүүмжилснийг уншаад өөрийнхөө сургуулиа бас шүүмжлэн бичье гэж бодлоо.
Миний сурч байгаа Механик Инженерийн сургуулийнхаа тухай хэдэн шүүмж бичье.
Ингээд сургуулийнхаа доод түвшинээс эхлэе. Оюутнуудын өөрсдийн ёс суртахуун бол үнэхээр хэцүү. Шинээр орж ирж байгаа оюутнуудаа үнэхээр гоё хүлээж авахгүй курсийн ялгаа гаргаад мөнгө нэхэж, тухайн оюутны гоё харагдсан зүйлийг дээрэмддэг. Энэ курсийн ялгаа гэгч зүйл, мөн тэр оюутны ёс суртахууны асуудал дээр бүр нэгдүгээр курсээс нь эхэлж ёс суртахууныг суулгах хэрэгтэй байх.
Оюутны зөвлөл гэж нэг байгууллага байдаг. Тэр ер нь бол Оюутны Холбооноос зохиосон үйл ажиллагаанд оролцох ёстой л доо. Гэхдээ өөрсдөө санаачлаад нэг юм хийгээд бас оюутныхаа эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байх гэж би бодном. Сүүлийн үед Оюутны Зөвлөл ашгийн бус биш ашгийн болж олон оюутны эрх ашиг зөрчигдөж байна. Энэ байгууллага ядаж л оюутныхаа эрх ашгийг хамгаалж гуанзны асуудлыг шийдэх хэрэгтэй.
Саяхан ШУТИС даяараа архи тамхины эсрэг сарын аян зарлаваа. Тэгсэн чинь яг тэр Урлагийн наадмаар таараад. Тэгээд орой бэлтгэлээсээ тараад явж байсан чинь тэр суртахууны брошур, плакат нь хогийн саван дотор маш ихээр байж байсан. Тэгээд Оюутны зөвлөл яаж ажиллаж байгаа нь тодорхой байгаа байх.
Гуанзны тал дээр нэг нөхөр намайг нэгдүгээр курсэд байхад л гуанзыг ажлуулдаг байсан. Манай сургуулийн гуанз гэж орчин муу, бас дээр хоол нь бол нээрээ хэлэхэд ч хэцүү дээ. Тэгээд тэр нь бас хөөрхөн үнэтэй. Тэд нь хоолноос нь жоом гарч ирдэг. Үнэн сэжгийн. Тэгээд бас монополь гэсэн шиг тамхи зараад, оюутны зөвлөл энэ дээр үг дуугарах хэрэгтэй шд.
За одоо тэгээд оюутны эрх ашиг зөрчигддөг газар болох нөгөө л нэг хүнд сурталтай сургалтын алба. Бид нарыг орохоор харилцах гэж үнэн хэцүү. Нэг юм асуухаар би энд завгүй байгааг харахгүй байна уу? гээд л. Оюутнуудтай адгуус мал мэт харилцдаг. Тэгээд ер нь бол тэд нар ажлаа ч олигтойхон хийж чаддаггүй. Манай ангийн найз биеийн тамир үзэх гэж байснаа болисон юм байна. Тэгээд сургалтын албанд хэлээд хасуулсан юм байна. Тэгтэл семестрийн сүүлээр биеийн тамир үзсэн гээд нэг ч суугаагүй гээд дүнг нь гаргачихсан байсан. Ингээд л бодохоор. Сургалтын алба мөн л ашгийн байгууллага болж. Бид нарын хармаанаас мөнгө сааж л байна. Оюутнуудыг мэдэхгүйгээр нь далимдуулж сайн сааж байгаа байхаа.
Бид нарыг төлбөрөө төл гээд л үглээл байдаг. Яг оюутны төлөө юм хийх гээд захирал дээр ороод төсөв батлуулах гэхээр байнга хэлдэг л нэг үг болох МӨНГӨ БАЙХГҮЙ гэдэг. БИД НАРЫН ТӨЛСӨН ТӨЛБӨР ХААЧСАН БЭ? гэдэг асуудал байна. Тэр хүн өөртөө завшсан уу? хахуульд өгсөн үү гэдгийг би сайн мэдэхгүй байна.
Дараагийн асуудал болох номын сан. Номын сан бол бас л нөгөө яригддаг орчин. Манай нэг найзын хэлснээр wireless net, бас нөгөө саяхан шинээр нэвтэрсэн электрон бүртгэл. Бид нар хуучин цаасан дээр бичдэг байхад очер арай л баг байж, одоо бол аймар их. Ядаж байхад 1хэн компьютер. Тэрийгээ 2 эсвэл 3 болгосон нь дээр байх. Тэгээд л номын санд хичээл хийх гэж орохоор энд тэндгүй шуугиал, бас зарим нэг бүтэхгүй оюутнууд нь хөзөр тоглоол. Үнэн хэцүү.
За нэг иймэрхүү. Цаашдаа эдгээр хүмүүсийн эсрэг үгээ хурцална гэсэн бодолтой байна.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
aldaa
ugiin aldaagaa joohon zasah geed uzvel yasiin huu.Uul ni bichsen bgaa chin shn ni l bn

онон
хэхэ цайны газар бол хэцүү ш дээ. сургалтын алба байна.

ойлголоо. Тэгвэл Оюутны зөвлөлийнхөн нөгөө атамануудаас илүү нөлөөтэй, жинхэнэ атман байх нь ээ
за баярлалаа

за баярлалаа

Хэхэ
Гайгүй байхаа. Би ер нь бол бүгдийг нь мэднээ. Тэд нар нэт ашигладаг эсэхэд би эргэлзэж л байна шүү. МСҮТ-ийнхийг гайгүй байхаа. Иймэрхүү асуудал гарвал шууд оюутны зөвлөлдөө хэлж болно шдээ..

за, энэ талаар нөгөө рекетүүд олж уншаад чамайг яах бол
манай нэг дүү танай сургуулийн МСҮТ-д сурж байгаа, экскаватор. харж үзээрэй, энэ жил элссэн юм.

ОУ
Рекет байдаг эсэхийг мэдэхгүй юм гайгүй байх гэж бодож байна...
Цайны газар бол үнэндээ хэцүүлдээ цайны газарт тавигдах наад захын шаардлага хангахгүй бохир заваан гээд л бүх юм нэгдчихсэн. Дээр нь кассан дээрээ жоохон үзэл сурталтай хүн зогсоож болдгүй юм байхдаа хөдөлж ядсан хоол идэх хүсэл гутаамаар нэг юм зогсоно. Нээх ч ороод байдаггүй гэтэл саяхан нэг цуйван авах гээд бичүүлтэл гурилан бухал гэдэгшдээ гээд л инээгээд байх юм тийм зарж байгаадаа уул нь ичмээр юм. Хамгийн сонирхолтой нь багш нар бүгд энэ цайны газрийг ямар гэдгийг мэдэж байгаа тэгсэн хэдий ч солигдохгүй байгаад байх юм манайх шиг байрлалтай сургууль дор нь солиод аятайхан цайны газартай болчихвол гарж хооллохгүй цагаа ч хэмнэнэ шүү дээ энэ авилгач нөхрийн гуанз байхаа...
Сургалтын албаны ажилчид ч гэсэн дүнгийн хуудас ч юмуу тодорхойлолт, зөвлөгөө авах гэхээр би завгүй гэнэ дээр нь царай харнаа бас. Уул нь тэднийг бидэнд үйлчлэх ёстой гэж ойлгодог...
Номын сан бол оюутнууд өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй нэгэндээ шаардлага тавиад нэгнийгээ хүндлээд байвал болохгүй юу байхав...
Гэхдээ л манай сургууль бусад салбар сургуулиудаа бодвол давуу талууд зөндөө байдаг шүү дээ сургуулынхаа нэрийг өөд нь өргөхийн төлөө нөгөө дундаж голчоо сайжруулхын төлөө дор бүрнээ хичээе