Гар Утасныхаа баттерейг хэрхэн удаан бариулах вэ?
1. Утасныхаа вибраторыг унтраа. Харин вибраторны оронд утсаа чанга дуундээр нь тавь. Вибратор их цэнэг үрдэг. Мөн товчлуурны дууг унтраах хэрэгтэй.
2. Утасныхаа гэрлийг аль болох унтрааж бай. Орой болсон үед л асаа. Утаснууд товчлууруудын гэрлээ унтраах, болон дэлгэцний ар талын гэрлийг унтраах сонголттой байдаг. Эсвэл хэсэг хугацаанд ч гэсэн гэрлээ унтрааж байх хэрэгтэй. Гэрэл маш их цэнэг үрдэг.
3. Хэрэггүй үед битгий камераа ажиллуул. Энэ нь цэнэгийг дээд зэргээр үрдэг. Мөн интернетэд холбогдох үед цэнэг маш хурдан дуусдаг. Хэрвээ та интернетэд холбогдох ёстой бол өглөөгүүр эвсэл бүүр орой холбогдох хэрэгтэй. Өдөр ачаалал ихтэй, удаан холбогдох тул цэнэг бөгөөд нэгж тань маш хурдан дуусах болно. Мөн ifrared, bluetooth зэргийг бага ашиглаж, хэрэглээгүй байгаа үедээ тогтмол унтрааж байх ёстой. Мөн энэ нь таны утсыг вирустуулах аюулаас аварна.
4. Утсаараа бага ярих хэрэгтэй. Гэхдээ огт утсаар ярихгүй байна гэж байхгүй учир яриагаа аль болох богино хийх хэрэгтэй.
5. GSM ийг бага ашиглах ёстой. Хэрвээ та GSM ашигладаг бол таны баттерейны тал % нь GSM д зарцуулагддаг байна.
6. Хэрвээ та шинэ баттерей худалдаж авч буй бол анхны удаагаа хэрэглэхээсээ өмнө маш сайн, дүүртэл нь цэнэглэх ёстой. Энэ нь тухайн баттерейны багтаамжийг нэмэгдүүлдэг байна.
7. Баттерейгаа хүйтэн газар байлга. Хэрвээ таны утас өрөөний температуртай адил байвал хамгийн удаан баттерейгаа барих ба харин түүнээс халуун байх аваас баттерей маш хурдан дуусдаг. Тийм учраас та халуун машин дотор, наранд ил тавихаас татгалзах хэрэгтэй. Мөн таны бие өөрөө халуун учраас кармандаа хийж явахаас татгалз.
8. Баттерейгээ зөв байрлуул. Баттерей болон утасныхаа тоосыг арч. Магадгүй тоос шороо орсоноор баттерей их үрэх магадлалтай.
9. Утаснаасаа “ Battery save “ гэсэн хэсэг байгаа эсэхийг хараарай. Энэ нь баттерейг хэмнэдэг. Эсвэл гэрэл багасгах гэсэн хэсэг байдаг. Энэ нь утасны гэрлийг бүдэгрүүлсэнээр баттерэйны цэнэг ашиглалтыг багасгадаг.
10. Хэрвээ та утсаа машиндаа цэнэглэдэг бол машинаа хөрсөн хойно нь цэнэглээрэй.
11. Хэрвээ та яаралтай дуудлага авахгүй бол шөнө унтахдаа утсаа унтрааж бай.
12. Тоглоом бага тоглох хэрэгтэй. Мөн зураг, видео үзэх үед цэнэг их унадаг.
13. Та утсаараа зураг авахдаа аль болох гэрэл асаахгүй байсан нь дээр. Зөвхөн шөнө орой зураг авахдаа ашиглаарай. Гэрэл нь маш их энерги шаарддаг.
14. Та хэрвээ сүлжээ барихгүй газар явж байгаа бол утсаа хурдан унтраах хэрэгтэй. Яагаад гэвэл сүлжээ унах үед утас сүлжээгээ хайсаар байдаг тул маш их цэнэг зарцуулдаг