Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 104-р хуудас. | дараах >>

Шинэ жилийн баярын бялуу

2008-12-23,01:50


Шинэ жил дөхөөд ирэхээр хүн бүхэн л ширээн дээр байгаа зүйл нь бусдаас ямар нэг зүйлээр илүү, сайхан харагдахыг хүсдэг. Яагаад бялуугаараа сайхан харагдаж болохгүй гэж....
Ингээд та бүхэн бялуу хиймээр санагдвал доорхи аргаар хийж үзээрэй. Таны бялуу амттай болох байх. Танд амжилт хүсье..

Орц
: Их биед. Гурил 300 гр, крахмал 3 хоолны халбага, өндөг 18 ш, сахар 400 гр, какоа 1 хоолны халбага, апельсиний шүүс.

Крем
: Цөцгийн тос масло, 400 гр сахарын нунтаг 300 гр, 6 өндөгний шар, шоколад 100 гр, сүү 2 хоолны халбага, коньяк ванилин.

Хавчуурга
: 200 гр абрикосын джем
Сироп. Сахар 100 гр, ус тал стакан, коньяак 1 халбага, лимоны шүүс

Их бие бэлдэх
: Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж сахар бага багаар нэмж уустал нь хутгана. Өндөгний шар, шигшсэн гурил, крахмал болон шүүсээ нэмж хутгана. Зуурмагаа гурван хэсэг болгож 200 хэмд 30 минут тус тусад нь жигнэж болгоно. Нэг хэсэгт нь какоа нэмээрэй. Ус, сахар, шүүсээ хольж сироп буцалгана. Коньяк нэмээд тортны их биеийг цацаж норгоно. Тортны доод үед нь джем бусдад нь крем түрхэнэ.

Крем бэлтгэх
: Өндөгний шарыг нунтагтай хольж сэв сийтэл нь хутгана. Дээрээс нь сүүнд хайлуулсан шоколадыг бүлээнээр нь нэмж ууранд үргэлжлүүлэн хутгана. Нилээд өтгөрөөд ирэхээр нь авч хөргөөд зөөлрүүлсэн маслотой хольж крем зуурна. Эцэст нь коньяк ванилин нэмж өгөөрэй.


Ингээд л таны бялуу бэлэн боллоо.
бичсэн: Энхмандах төрөл: Хоолны жор |
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 104-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 1591 удаа уншигдсан. Та миний блогийн 347003 зочин боллоо.Танд Баярлалаа.