Facebook-ийн эсрэг хүмүүс тэмцэв
Facebook хэмээх дэлхий дахинаа хамгийн олон хэрэглэгчтэй сайтуудын нэг болж чадсан энэхүү social network сайт нь хэдэн долоо хоногийн өмнө Terms of Use буюу хэрэглэх нөхцөлийг шинэчлэн гаргаснаар шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид нь түүнийг нь уншин хүлээн зөвшөөрч байж сайтад нэвтрэх эрхтэй болсон. Гэтэл тэрхүү шинэ нөхцөлд нь олонх хэрэглэгчидэд таалагдаагүй заалт оржээ. “Манай сайт бүртгүүлсэн хэрэглэгч болон түүний оруулсан контентийн зохиогчийн эрх нь тус хэрэглэгчийн өмч мөн. Гэхдээ аливаа хэрэглэгч манай сайтаас өөрийн профайлаа устгасан тохиолдолд тэр хэрэглэгчийн оруулсан контентийн зохиогчийн эрхийг тус хэрэглэгчийнх мөн гэдгийг бид хариуцахгүй” гэсэн утгатай нөхцөл заажээ. Өөрөөр хэлбэл та facebook-ээс уйдаад бүх аккаунтаа устгаад гартал таны өмнө нь оруулж байсан контент (зураг, дуу, блог) гэх зэрэг зүйлс тань facebook-ийн зохиогчийн эрхтэй болох магадлал өндөрсөөд ирнээ гэсэн үг.
Энэ нь ч нилээн олон гэрэл зурагчдыг сандаргалд оруулсан аж. Тиймээс хэрэглэгчид энэхүү шинэ заалтыг өөрчлүүлэхийн тулд онлайнаар бослого гаргасан нь ч үр дүнгээ өгсөн аж. Үүний хариуд Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Зюкербэрг хэлэхдээ “манай сайт бол 150 гаруй сая хэрэглэгчтэй сайт, хэрэв үүнийг улс орноор төлөөлүүлж авч үзвэл бид дэлхийд 6д орох том гүрэн болох нь. Тийм ч учраас бид нийтлэг эрх ашигтай байж сайтаа ашиглах нь Terms of Use буюу Хэрэглэх Нөхцөлийн ач холбогдолыг өндөрсгөж байгаа юм. Улс оронд бий болох харилцааг хууль нь зохицуулж байдгийн нэгэн адил энэхүү нөхцөл хэмээх албан ёсны баримт бичиг нь бидний зохицуулалтыг хийж байгаа учраас та бүхний оролцоог бид хүндэтгэн үзэж цаашид дэмжиж байх болно” хэмээжээ. Тус компанийн удирдлагууд ярихдаа “үг хэллэгийн, тайлбарын алдаа” гэж байгаа бөгөөд шинэ нөхцөлийг дахин шинээр боловсруулж байх явцад хуучин нөхцөлөө эргээд сэргээн оруулжээ.
Мөн Facebook-тэй холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад Их Британийн Батлан Хамгаалахын Яамнаас уржигдар нэгэн тушаал гаргажээ. Энэ нь тус улсын цэрэг дайчид, албаны ажилтнуудыг facebook ээр орохыг нь хориглосон аж. Учир нь олон нийтийн шинж чанартай үйл ажиллагаанд хэт их оролцох нь нууцыг задруулах магадлалтай хэмээсэн аж. Харин цэргүүд үүнд нь тун их дургүйцэж байна. Нэгэнт тангарагаа өргөчихсөн хүмүүс ийм жижиг зүйл дээр алдаа гаргахгүй гэж тэд үзэж байгаа ба гадаадад тушаал аван ажиллаж байгаа дийлэнх цэргүүд гагцхүү facebook-ээр л гэр бүл, найз нөхөдтэйгээ холбоотой байгаа аж.
Эх үүсвэр. дот.мн