Интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давав
McDonald ийн ресторан ба дэлхийн Интернэтэд ижил зүйл нэг байдаг. Нэг сарын дотор 1 тэрбум хүмүүс үйлчлүүлээд гардаг гэсэн тооцоо бий.
Өнгөрсөн 12 сард дэлхийн интернэтэд нийт давхардаагүй тоогоор 1 тэрбум гаруй хэрэглэгч хандаж ашигласан гэдэг тооцоо гарчээ. 41.3 хувийг Номхон Далай, Азийн бүс нутгаас хандсаныг ComScore тогтоожээ.
Ажлын болон гэрийн компьютерээсээ 15 наснаас ихэвчлэн дээш насныхан хандсан нь тогтоогджээ. Европын интернэт хэрэглэгчид удаахь байранд бичигдсэн ба нийт хандалтын 28 хувийг эзэлжээ, түүний араас АНУ 18.4 хувиар багтжээ.
Латин Америкийн хэрэглэгчид 7.4 хувиар дэлхийн интернэт хэрэглэгчдийн жагсаалтад дээгүүр орж ирсэнийг мэргэжилтнүүд онцлосон байна.
“Хэдийгээр АНУ ын хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалтай болсон ч Латин Америкийн хэрэглэгчид social network ба мобайл интернэтийг идэвхтэй ашиглаж байгаа нь тус бүс нутгийн хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх хандлагатай байна,” хэмээх Гэвин ярилаа.
Улс орон тус бүрээр авч үзвэл Хятад нь дэлхийн хамгийн их интернэт хэрэглэгчидтэй ба нийт хэрэглэгчдийн 17.8 хувийг эзэлж байгаа аж. Харин АНУ 16.2 хувиар хоёрдугаарт орсон бол Японы хэрэглэгчид 6 хувийг бүрдүүлжээ.
Интернэтийн зах зээлийн хамгийн эрэлттэй зогсоол бол яах аргагүй Гүүгл бөгөөд нийт хэрэглэгчдийн 77 хувь нь ямар нэгэн байдлаар тус компанийн үйлчилгээг ашигладаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл 776 сая хэрэглэгч гэсэн үг юм.
Майкрософтын вэбийг нийт хэрэглэгчдийн 64.2 хувь нь ашигладаг Yahoo гийн үйлчилгээг 55.8 хувь нь ашигладаг аж.
Эх үүсвэр. дот.мн