Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 40-р хуудас. | дараах >>

Мод битгий тариач ээ..

2011-09-14,01:00
      5 сард ботаникийн хүрээлэнд мод тарьж байхдаа нэгэн танил маань "Мод битгий тариач ээ" гэсэн нэртэй нийтлэл уншсан уу? гэж асуухад үгүй гэж хэлэн сонирхоод лавлаад асуухад Модыг нэг л удаа тарьчихаад эргэж ирдэггүй, зуны турш усалдаггүй, мод тарьж байгаагаар сонин, сэтгүүл, зурагтаар гардаг хүмүүст зориулсан нийтлэл гэж хэлсэн. Энэ нийтлэлийг уншиж үзье гээд нэтээс хайтал ямар ч илрэц олдсонгүй. Тэгээд өөрийнхөө бодлоор бичихээр шийдэв. 

     Сүүлийн үед хүмүүс бидний ярьдгаар шоу буюу худлаа мод тарьсан дүр үзүүлж байгаа нь ихэссээр байгаа. Нэгэн жишээ татвал бид нарын тарьдаг газруудад том том жип хөлөглөсөн дарга нар ирээд худлаа ТВ-р мод тарьж байгаа дүр үзүүлээд буцаад явах нь харагдаж буй. Мөн Мод тарих үндэсний  өдөр гэж олон хүмүүс мод тариад л орхидог болсон. Энэ хүмүүсийн мод тарих нь зөв. Гэхдээ эргээд тэрхүү моднуудаа арчилдаг байх хэрэгтэй. 

Яаж арчлах вэ гэхээр тухайн байгууллагууд өөрийн байрны гадаа НОГООН ОРЧИН-г бий болгож тэрийгээ өөрсдөө хариуцдаг байх хэрэгтэй. Хэрвээ тухайн байгууллага тэрхүү модыг үхүүлээд ногоон орчинг бий болгож чадаагүй бол торгох. Торгосон мөнгийг тухайн байгууллагын ногоон орчныг бий болгоход зарцуулах. Торгуулийн хэмжээ нь өндөр байх хэрэгтэй. Илүү гарсан мөнгөөр нь хотоор нэг шороо болсон газруудыг нөхөн сэргээх. 

Мөн мод тарихдаа уулнаас мод сугалж суулгах биш харин өөрсдөө тарих хэрэгтэй. Та нар санаж байгаа бол Гандангийн тэнд хэдэн гацуур уулнаас авчирч тарьсан. Одоо очоод харвал цөөхөн л мод амьд үлдсэн байгаа. Нэг талаараа санаа нь зөв ч тэд буруу зүйл хийж байна. Уулны хөрс, хотын хөрс 2 бол өөр. Тэгээд тэр мод нь амьдрах ямар ч боломжгүй болж үхэж байгаа юм. Хэрвээ тэгж мод СУУЛГАХ  гэж байгаа бол илүү их АРЧИЛАХ ёстой. Арчлахгүй зүгээр суулгаад орхичихдог. Тарьсан ч юм байхгүй, ургуулсан ч юм байхгүй.

Иймд та модыг тарьвал тарьсан шиг тарьж, өндөр илүү олон жилийн настай болтол нь арчилаж ургуулаарай гэж би хүсэж байна. Ингээд нийслэл хотоо Ногоон болгохын төлөө хамтдаа хичээе.

бичсэн: Энхмандах төрөл: Байгаль орчин | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 871 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мөн мод тарихдаа уулнаас мод сугалж суулгах биш харин өөрсдөө тарих хэрэгтэй. Та нар санаж байгаа бол Гандангийн тэнд хэдэн гацуур уулнаас авчирч тарьсан. Одоо очоод харвал цөөхөн л мод амьд үлдсэн байгаа. Нэг талаараа санаа нь зөв ч тэд буруу зүйл хийж байна. Уулны хөрс, хотын хөрс 2 бол өөр. Тэгээд тэр мод нь амьдрах ямар ч боломжгүй болж үхэж байгаа юм. Хэрвээ тэгж мод СУУЛГАХ гэж байгаа бол илүү их АРЧИЛАХ ёстой-Энэ ч үнэн үг шүү. дэмжиж санаа бодлоо соллцож баймаар.,,
зочин (зочин) хэзээ бичсэн: 18:13, 2016-12-20 | |
haha
hahaha bitgii mod tari yy?> гоё шүү
Hunter (зочин) хэзээ бичсэн: 22:15, 2011-11-25 | |
boljee bolj
Unen sh dee, ihenh n hudlaa suulgasan bolj ner avchihaad l mongoo avaad bayartai sh dee, odoo ter modnii 2iig uruudaad tarisan heden gozgor ulias n yuchgui hiimel ovsoor soligdoo biz dee
oyunaa (зочин) хэзээ бичсэн: 13:03, 2011-10-13 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 40-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 871 удаа уншигдсан. Та миний блогийн 347005 зочин боллоо.Танд Баярлалаа.