Миний Клуб 2011
2011-10-23,17:40
Блог руугаа сүүлийн үед нээх орохоо байжээ Зарим нэг хүмүүс блог унших гэж ордог, нөгөө хэсэг нь блог бичих гэж ордог, бүүр нөгөө хэсэг нь санаа авах гэж ордог. Би унших тал дээрээ маруухан. Ер нь л дургүй талдаа. Бичих харин дуртай. Гэвч уншихгүйгээр бичиж чадахгүй тэгэхээр заавал унших шаардлага гарч байгаа юм. Сүүлийн нэг сар компьютергүй байлаа. Нэг бодлын амар ч, нөгөө талаараа хийх юм их гарч ирэх юм.
За тэр яахав, нэг л мэдэхэд намар болжээ. Саяхан л хавар болоод л мод тарих шизоо эхлээд баахан хүмүүс л явж байсан санагдана. Эргээд нэг харахад манайхан нийт 18000 гаруй мод тарьжээ.
Сэрдарам - с Ишлэсэн нь:
"Бид 2011 оны 4 сарын 30-наас 10 сарын 1 хүртэл нийт 14 удаа олон хүнийг хамарсан Мод тарих, арчлах, услах ажлыг зохион байгуулсан бөгөөд үүнд давхардсан тоогоор 1022 оюутан хамрагдаж бидний үйл ажиллагаанд гар бие оролцож энэ жил 18,000 мод 5 газар тарьснаас хамгийн ихийг нь буюу 16,000-ыг Төв аймгийн Эрдэнэ сумын Зуун модод тарьжээ. Баянхошуу, Тэрэлж, Зайсан, Ботаник зэрэг хэд хэдэн газар Клубын төлөөлөл очиж ажилласан, Зөвлөлгөө өгч ажиллажээ. Мод тарихаас гадна 4 сарын 1-нд Монголд анх удаа Метрополист алкохолгүй ПАРТИ /дараа нь 7 сард Масс-д хийсэн/, 2 сарын 11-нд махгүй Греен парти, 6 сарын 1-д баярлаж чадахгүй байгаа 160 бяцхан хүүхдүүдийг хайж бэлэг өгсөн. 16 оюутан 8 баг УБ хотоор 5 цаг явж бэлэг тараасан. Раллигаас хандив цуглуулж Өнчин хүүхдүүд өгөх зэрэг олон зүйл хийжээ.
Бид нийтдээ мод 7,640,000 төгрөг цуглуулж бүгдийг нь модны ажилдаа зарцуулжээ. Би цухалдаж уурладаг ч Клубдээ үргэлж сэтгэл хангалуун байдаг. Зөвхөн миний биш бид бүгдийн амьдралын Үнэ цэнийн нэг нь энэ КЛУБ байгаасай юм.
Шинэ үе клубт маань түрэн орж ирж байна. Бид ургасан 63,000 модны баяраа 12 сарын 17-нд хийхээсээ өмнө шинэ үеээ хүлээж авах баяр хийж магадгүй байна."
Зуны хугацаанд манай клубын хийсэн ажил маань. Хамгийн сүүлд 10.22-нд Ж. Россини "Севилийн Үсчин" дуурийг үзэж хаалтын ажиллагаагаа хийсэн. Тэнд байсан хүмүүс бүгд л сэтгэл хангалуун байсан гэдэгт би итгэлтэй байна. Зарим хүмүүс нойрных гэж ярьдаг ч надад бол сонирхолтой юм байна лээ. Монголоор ярьж дуулж байгаа нь бүүр илүү сонирхол төрүүлсэн. Сүүлд сонсохнээ энийг үзсэн бүх хүн дуулж ярьдаг болсон гэсэн
Одоо 12 сарын 17-ныг хүлээх л үлдлээ. Тэр хүртэл ч хийх ажил их байгаа гэж.... Жич: Манай клубыг НҮБ-нхан сонирхож байгаа сураг дуулдсан. Монголчууд тоохгүй байхад гадаадууд бид нарыг ингэж сонирхож байгаа нь гоё байна.