Сэтгэлийн төгөл - Ирээдүйн төгөл

- Багаж дутаад байнаа, ээлжилж ажиллахаас өөр аргагүй.
- Багш аа, дахиад багаж олоё л доо, бид ажилламаар байна. Зөндөө мод таримаар байна шүү дээ.
Эргэн тойрон охидын инээд, залуусын дуун, хүрзний хангинах, хувингаар ус цутгах чимээ сонсогдоно. Энэ бол асар хурдан хугацаанд цөлжилт явагдаж байгаа Булган аймгийн Баяннуур суманд мод тарихаар очсон 80 гаруй оюутнуудын ажиллаж буй талбай.
“Эх орны баялаг болсон үнэт газар шороо минь”
Энэ үг их л сүржин юм шиг санагддаг байж. Гэтэл хоёр хоног нүхийг нь ухаж, суулга...










