Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™

Бороотой, Хорхогтой, Автобус дүүрэн хүнтэй мод усалгаа

2012-06-23, 21:09
Блог маань хэсэг сервер нь нүүгээд ажиллахүй байлаа. Тэр хооронд их л уйдлаа. олон жил эндээ бичсэн болохоор байхгүй болвол их л үгүйлэх юм байна. За энэ яахав үндсэн сэдэвтээ оръё.

Өнөөдөр 2012.06.23-ны өдөр. Өчигдөр нэг найзтайгаа хамт мод усалгаанд явах байсан тэр хүн маань нойроо харамлаад явахыг хүссэнгүй.Өглөө очиход манай автобус маань гозойгоод л ногоороод Драмын театрын урдаа зогсож байлаа. Очиход автобус дүүрэн хүнтэй байхыг хараад дотроо их баярлаж байлаа. 2 жилийн өмнө бол бид нар суудлаа дүүргэх гэж зовдог байж билээ. Мод тарилтаас илүү усалгаа нь бие биетэйгээ илүү дотносох, найз...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний Клуб | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 656 удаа

Social Media, Social Network

2012-05-27, 12:24
Өчигдөр шөнө унтаж хэвтэж байгаад энэ талаар бичих бодол төрсөн. Нийгмийн сүлжээ гэх зүйл гарч ирснээр маш хурдацтай хөгжиж байгаа. Хамгийн энгийн жишээ гэвэл бидний байнга л ашигладаг hi5, facebook, twitter, G+ гэх мэт. Интернэт үүссэн цагаас л үүсэлтэй гэж боддог. Анхандаа mail list үүсгэж хоорондоо харилцаж, санаа бодлоо хуваалцдаг байсан ба сүүлдээ энэ нь өргөжиж сайт болон хувирсан байх. Энэ талаар интернэтээс хайвал зөндөө л мэдээлэл байгаа.  Харин би энд өөрийн боддог зүйлээ, сурсан мэдсэн зүйл дээрээ бичье гэж бодлоо.

Хүн бүр л өөрийн гэсэн арга барилаар эдгээрийгээ удирддаг. Тухайн хү...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 627 удаа

Хавар цаг

2012-05-11, 12:56
Хаврын дунд сарын шинийн 21.

Энэ жилийн хавар хавар шиг л хавар байлаа. хэхэ. Хаврын тэнгэр шиг олон ааштай гэдэг шиг өнөөдөр шатааж алах гэж байсан бол маргааш нь хөлдөөчих гээд л...

Хавар бол сайхан цаг өвс ногоо ургаад, цэцэг жимс дэлгэрээд байгаль дэлхий сэргэж бор хүрэн байсан бол их сайхан ногоон өнгөлөг тал болж хувирдаг. Энэ үед бүх хүний сэтгэл их сайхан болдог: Хөдөө хээр очиж зугаалж, байгалийн тансаг мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг нь тодорхой билээ.

Хавар зарим нэг хүмүүст хэцүү байдаг. Өвчин сэдрээд Хаврын синдром нь хөдөлдөг. Бас зарим хүмүүсийн харшил хөдөлж эхэлдэг. Сүүлийн жилүүд...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 945 удаа

Зуслангийн дурсамж

2012-04-22, 01:50
Гэнэт сууж байгаад зуслан санаанд оров. Бага ангид байхад найрамдал их явдаг байсан даа. Дандаа шинэ жилээр харшийн сүлд модны наадамд манай сургуулийнхан тэр чигээрээ л явдаг байсан. Тэр үе ч сайхан байж дээ. 5-р анги хүртлээ явсан санагдаж байна. Найрамдал дээр дандаа өвөл очиж байсан болохоор байшинд л ордог байсан. Дотуур нь их хэсэж амттан их авч иддэг байж билээ. Хамгийн гоё нь Зайрмаг нь янзтай. Одоо хүртэл тэр зайрмагны амтыг мартдаггүй. Ингэж 5 жилийн өвөл найрамдал явж өнгөрүүлсэн дээ.

4-р анги төгсдөг жил 99 оны зун анх удаа хүүхдийн зуслан явахаар болов оо. Уг нь ах нартайгаа хамт ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 815 удаа

Хип хоп чинь Монголоос гаралтай юм биш үү?

2012-03-24, 13:15
Энэ талаар аль эртнээс л бодож явлаа. Нэгэн шөнө хэвтэж байхдаа Жонон, Алтан Ураг хамтлагийн дуунуудыг сонсоод ийм нэгэн бодол толгой дотор зурас хийв. Учир нь юу вэ гэхээр хөөмий хэмээх содон аялгуугаар үглэж дуулдаг билээ.

Вики ах дээр ингэсэн байна хөөмийн талаар:

Хөөмий нь Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг юм. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 609 удаа

100 мантууны үлгэр

2012-03-20, 15:06
Нэгэн эмэгтэй өөрийн мэдэх сайн лам дээр аврал эрэн очсон байна. Юуны учир түүнийг зорьж ирсэн тухайгаа нулимсаа барьж ядан "Нөхөр маань сүүлчийн 10 гаруй жил архи ууж, гэр бүлээ байнгын зовоож, зодож нүдээд болохгүй болохоор нь салахаар шийдээд салах гэтэл харин салвал хаа байгаа газар чинь очоод ална" гэх юм.

"Өмнө нь арга чарга хайж олон лам нараар зөндөө явсан боловч ямар ч үр дүн алга. Та надад энэ хүнийг хэнд ч лай болохгүйгээр үхүүлэх арга байвал хийж өгөөч. Энэ хүнийг үхэх юм бол хэдэн хүүхдүүдтэйгээ амар тайван байх юм шиг байна" гэжээ.

Тэгтэл лам түүнд нэгэн арга зааж өгчээ. "100 өдри...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: сургамжит өгүллэгүүд | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 865 удаа

Эх Дэлхийн Цаг 2012

2012-03-12, 14:20
Энэ удаад блогийнхоо нэртэйгээ дөхөж очихоор нийтлэл оруулъя гэж бодлоо. 2008 онд анх блогоо нээж байсан. Түүний дараагийн жил буюу 2009 оноос хойш Эх Дэлхийн Цаг гэж зүйлийг талаар жил бүр л бичиж байжээ. Хуучин бичсэн бичлэгүүдийг энд, энд бас эндээс харж болно.  Энэ талаар энэ жилдээ 4 дэх удаагаа бичиж байна. Ерөнхий мэдээллүүдийг миний өмнөх нийтлэлүүдээс үзээрэй. Энэ жил талбай дээр бас л юм болох байх. Энэ талаарх Фэйсбүүк бүлгэм нээгдсэн байна лээ. Энд дараад нэгдэж болно шүү. 
Доорхи бичлэг болбоос Эх дэлхийн цагийн албан ёсны реклам байгаа. Сонирхоод үзэхэд гэмгүй. Жил бүр л шинэ шинэ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Байгаль орчин | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 692 удаа

Онгод оров

2012-03-04, 23:35
Би нэг бөө шиг онгодоо дуудаж байгаад энэ нийтлэлийг бичиж байгаа юм биш. Нэг танилтайгаа харилцаад сууж байгаад гэнэт л бичмээр санагдаад. Сүүлийн хэдэн өдөр үнэхээр л завгүй хүн шиг л гүйлээ. Хичээл, хажуугаар нь бас ажил. Саяхан нэг шинэ ажил гардан авсан болохоор нэг жигдрүүлэх гээд л үзэж л байна. Бас нөгөө ажлууд болон хичээлээ хаячихгүйхэн шиг л явж байна.

Ер нь ажлыг хийхэд төлөвлөлт бас цагийн хуваарь их чухал юм байна лээ. Одоогоор би тийм юм хийгээгүй ч удахгүй өөртөө маш нарийн цагийн хуваарийг бий болгож тэрийгээ мөрдөнө. Цагийн менежментийн талаар их олон номноос уншиж байсан юм б...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 481 удаа

Гарчиггүй

2012-01-23, 01:54
Надад гарчиггүй хэд хэдэн нийтлэл бий. Ямар нэгэн бүтээлд нэр өгөх хамгийн хэцүү байдаг гэж үнэн юм шиг байна лээ. Яахав нэр нь тодорхой үед түүнийг бүтээхэд бас гайгүй. Ойрын хэдэн өдөр завтай ч биш завгүй ч биш явсаар байгаад л таарлаа. Хамтлагийн ажил ихтэй, хичээл бас дээр нэмэгдээд... Мөн нэг ажиллана гэж байсан сайт маань ажиллагаанд орсон. Тэр сайт дээрээ одоо нэг сайн анхаарлаа хандуулах санаатай байна.

Жиргээ дээр бичих маань ер нь багассан. Хааяа нэг зав гарахаараа л бичдэг болсон. Харин өнөөдөр блог дээрээ хэд хэдэн нийтлэл бичих санаатай бүр зорин зорин орж ирлээ. Хэсэг бүлэг нөхдү...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Миний тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 432 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 17-с 3-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Та миний блогийн 350336 зочин боллоо.Танд Баярлалаа.