Уйлж байгаа Орхоныг авраач, байгаль орчны сайд аа!
Домог болсон аравгар хээрийн нутгаар ургамал ногоо дэлгэрч, цэцэг навчис чимээд зуншлага сайхан байна. Малаа барж, хотоо харлуулсан малчдын цөхрөл, Орхон голын “уйлаан”-ыг эс тооцвол Өвөрхангай аймагт зуны налгар өдрүүд үргэлжилж байна. Зууны мэдээ сонины сурвалжлах баг тус аймгийн Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга суманд ажиллаж байна.
Бид эртний түүхт Орхон гол усаар биш улаан шороогоор уйлан урсаж байгааг сурвалжиллаа. Орхоны уйлаан алтын төлөө байгаль дэлхийг сүйтгээд ч хөлж...